Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд “Булган аймгийн Баяннуур сумын нуурыг сэргээх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр хоёр тал төслийн хэрэгжих цар хүрээ болон хоёр талын гүйцэтгэх үүргийг тусгасан Хэлэлцээрийн протокол (Record of Discussion)-д 2010 оны 03-р сарын 12-ны өдөр гарын үсэг зурав.
“Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн журам”, бүлгийн дүнгээр хянагдах зардлууд, эдийн засгийн ангилал тус бүрээр хянагдах зардлуудыг шинэчлэн боловсруулж Сангийн сайдын 2010 оны 48 дугаар тушаалаар батлагдлаа.
2010 оны 1-р сарын 23-ны өдөр "Хөрөнгийн үнэлгээний тухай" хууль шинээр батлагдан гарлаа.