Олон улсын эдийн засгийн байдал, санхүүгийн зах зээлийн товч мэдээлэл /2010-01-05/
Олон улсын санхүүгийн зах зээлийн голлох индексүүдийн өөрчлөлт
30/12/2009
31/12/2009
01/01/2010
04/01/2010
Улс
Индекс
Хэмжээ
Өөрч %
АНУ
S&P 500
1126,4
0,02
1115,1
-1,00
арилжаалагдаагүй
1133,0
----
Dow jones
10548,5
0,03
10428,0
-1,14
10584,0
Европ
FTSE 100
5397,9
-0,73
5412,9
0,28
5500,3
Япон
Nikkei 225
10546,4
-0,86
10654,8
Хятад
HangSeng
21496,6
-0,01
21872,5
1,75
21823,3
Айванхое (U.S)
14,6
-1,28
-0,14
15,7
Рио Тинто(London)
3372,0
-1,40
3390,0
0,53
3469,5
Дэлхийн зах зээлийн түүхий эд, бараа материалын ханш
Зэс /тн.дол/
7321,0
7377,0
7504,0
Алт /унц.дол/
1092,9
1097,0
1097,3
1121,2
Мөнгө /унц.дол/
16,8
16,9
17,6
Нефть WTI /бар.дол/
79,3
79,4
81,5
Буудай /бушель.дол/
544,8
541,5
557,8
Мэдээ, мэдээлэл
· Холбооны нөөцийн банкны салбарын ерөнхийлөгч Elizabeth Duke эдийн засгийн дундаж өсөлт нь хүүг илүү урт хугацаанд бага түвшинд байлгах баталгаа болох магадлалтай хэмээн мэдэгдсэн. Үүний улмаас ам.долларын үндсэн 6 валюттэй харьцах ханш 0.7 хувиар сулраад байна. Энэхүү ам.долларын ханшийн сулрал нь түүхий эдийн зах зээл дээр үнийн өсөлтийг бий болгож байна. Өнөөдрийн байдлаар гол нэр төрлийн 24 бараа бүтээгдэхүүнээс бүрдсэн S&P GSCI индекс 2.8 хувиар өслөө. Тухайлбал, нэг бушель улаан буудайн үнэ өмнөх оны хаалтын ханшаас 16.3 ам.доллар буюу 3 хувиар өсч 557.8 ам.долларт хүрлээ.
· Өнгөрөгч 12 дугаар сард АНУ болон БНХАУ-ын үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх 3 жилд байгаагүй өндөр өсөлттэй гарсан нь үйлдвэрлэлийн түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлж байна. Түүхий эдийн эрэлт нэмэгдсэн болон ам.долларын ханш суларсаны улмаас алт, зэс мөнгө гэх мэтчилэн металлуудын үнэ өсч байна. Өчигдөрийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр нэг унци алт 23.9 ам.доллараар буюу 2.2 хувиар өсч 1121.2 ам.доллараар, нэг унци мөнгө 0.7 ам.доллар буюу 4 хувиар өсч 17.6 ам.доллараар, нэг тонн зэс 127 ам.доллараар буюу 1.7 хувиар өсч 7504 ам.доллараар арилжаалагдсан. Мөн дэлхийд зэсийн үйлдвэрлэлийн хэмжээгээр хоёрт ордог Чили улсын Codelco’s Chuquicamata уурхайн ажилчид ажил хаялт зарласан нь уг металлын үнэ өсөхөд ихээхэн нөлөөлсөн байна.
· Нью-Йоркын барааны бирж дээр нэг баррель нефтийн үнэ 2.1 ам.доллар буюу 2.6 хувиар өсч 81.5 ам.долларт хүрлээ. АНУ-д цаг агаарын байдал өмнөх онуудыхаас хүйтэн байгаа болон дэлхийн хэмжээнд эдийн засгийн байдал сайжирч байгаа нь нефтийн эрэлтийг нэмэгдүүлж, үнийг өсөхөд хүргэсэн байна.
· Филиппиний үндэсний статистикийн хорооноос өнгөрөгч 12 дугаар сард тус улсын хэрэглээний үнийн индекс 4.4 хувиар өссөн тухай мэдэгдлээ. Тус улсад нефть болон хүнсний бүтээгдэхүүний үнэ хурдацтайгаар өсч байгаа нь ийнхүү инфляцийн түвшин нэмэгдэхэд хүргээд байна. Энэ нь Филиппиний Төв банкыг бодлогын хүүгээ чангалах талаар дахин бодож үзэхэд хүргэж байна.