Олон улсын санхүүгийн зах зээлийн голлох индексүүдийн өөрчлөлт
18.I
19.I
20.I
21.I
Улс
Индекс
Хэмжээ
Өөрч %
АНУ
S&P 500
арилжаалагдаагүй
1150,2
-----
1138,0
-1,06%
1116,5
-1,89%
Dow jones
10725,4
10603,2
-1,14%
10389,9
-2,01%
Европ
FTSE 100
5494,4
0,72%
5513,1
0,34%
5420,8
-1,67%
5335,1
-1,58%
Япон
Nikkei 225
10855,1
-1,16%
10764,9
-0,83%
10737,5
-0,25%
10868,4
1,22%
Хятад
HangSeng
21460
-0,90%
21678
1,02%
21286,2
-1,81%
20862,7
-1,99%
Айванхое (U.S)
16,8
16,0
-4,59%
15,6
-2,87%
Рио Тинто(London)
3615,0
0,89%
3621,5
0,18%
3466,0
-4,29%
3294,5
-4,95%
Дэлхийн зах зээлийн түүхий эд, бараа материалын ханш /2010-01-22/
Зэс /тн.дол/
7525,0
7475,0
7460,0
7379,0
Алт /унц.дол/
1133,6
1138,2
1111,0
1094,0
Мөнгө /унц.дол/
18,6
18,7
17,9
17,4
Нефть WTI /бар.дол/
79,0
77,6
75,8
буудай
500,5
497,5
499,5
Мэдээ, мэдээлэл
· БНХАУ-ын статистикийн хорооны мэдээлснээр тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрөгч оны мөн үеийнхээс 10.7 хувиар өссөн дүнтэй гарсан байна. БНХАУ-ын ерөнхий сайд Вэн Жиабао 2009 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 8 хувьд хүргэхийг зорин ажилласан бөгөөд энэ дүн нь 8.7 хувьтай гарлаа гэж мэдэгдэв. Эдийн засаг нь хурдацтайгаар өсч байгаатай холбогдуулан БНХАУ-ын Засгийн газраас зээлийн өсөлтийг хязгаарлах, хөрөнгийн зах зээлд хиймэл өсөлт үүсэхээс сэргийлэх үүднээс мөнгөний бодлогоо чангаруулах арга хэмжээ авч эхлээд байна. Үүний дүнд гадны хөрөнгө оруулагчид тус зах зээлээс 348 сая ам.долларыг татахад хүргэлээ. Мөн тус улсын мөнгөний нийлүүлэлт нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөс 10 орчим хувиар илүү байгаа бөгөөд энэ нь онд тус улсын инфляцийн түвшин цаашид өсөх хандлагатайг харуулж байна.
· Грек улсын Засгийн газар 2009 оны төсвийн алдагдлаа санхүүжүүлж чадахгүй болсон нь Европийн холбооны бүс нутгаас тус улсын санхүү, эдийн засгийн тогтвортой байдалд итгэх итгэлийг бууруулаад байна. Энэ нь еврогийн бусад валюттай харьцах ханш сулрах шалтгаан болов. Үүнтэй холбоотойгоор ам.долларын бусад валюттэй харьцах ханш чангарлаа.
· Ам.долларын ханш чангарсан нь зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнэ унахад хүргэж байна. Тухайлбал нэг унци алтны үнэ Лондонгийн металлын бирж дээр 1.5 хувиар бууж 1094,0 ам.долларт, Нью-Йоркын барааны бирж дээр 0.8 хувиар бууж 1103,2 ам.долларт хүрээд байна. Мөн цагаан алт, мөнгө, зэс гэх мэтчилэн бусад бүтээгдэхүүний үнэ буурав. Бараа бүтээгдэхүүний үнийн уналт нь экспортлогч компаниуд болон уул уурхайн салбарт ажиллаж буй компаниудын хувьцааг унахад хүргэв.
· Энэ улиралд пост коммунист улсууд болон хойд Америкын буудайн ургац хураалтын хэмжээ өсөх төлөвтэй байгаа нь дэлхийн хэмжээнд буудайн нөөцийг ихэсгэх болно хэмээн олон улсын буудайн зөвлөл урьдчилан тооцоолж байгаа ажээ.
· АНУ-д нэг баррел нефтийн үнэ 76 ам.доллар болон буурав. Нефтийн эрэлт буурсны улмаас тус улсын газрын тос боловсруулах үйлдвэрүүд үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалтын коэффцентоо бууруулж, өнгөрөгч долоо хоногтой харьцуулахад 78.4 хувиар ажиллаж байна. Энэ нь 1989 оноос хойш тохиолдож байгаагүй доод түвшин юм хэмээн АНУ-ын эрчим хүчний яамнаас мэдээллээ.