Энэхүү дүн шинжилгээг 2009 оны 12 дугаар сарын 21-ээс 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Үндэсний Аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын болон Бодлогын газар, аймаг, нийслэлийн аудитын газрын аудитор, шинжээчид хамтран гүйцэтгэсэн.
Дүн шинжилгээний зорилт Монгол улсын 2010 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг үндэслэлтэй боловсруулж, баталсан эсэхэд дүн шинжилгээ хийх, дүнг УИХ-д танилцуулахад чиглэгдсэн. Дээрх зорилтыг хангахын тулд дараахь чиглэлээр шинжилгээ хийсэн. Үүнд:
Монгол улсын 2010 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”, мөн хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн жагсаалт”-д тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлыг хариуцан зохион байгуулах Төсвийн ерөнхийлөн захирагч, Ерөнхий менежер буюу холбогдох яам, агентлаг, төрийн болон төсвийн бусад байгууллагууд, орон нутгийн төсвийн эрх захирагч нар энэхүү дүн шинжилгээний ажилд хамрагдсан.
Судалгааны дүнд үндэслэн дараах дүгнэлтийг гаргасан байна. Үүнд: