2010.09.08    Лхагва
 Нүүр  э-Баланс e-Procurement э-Төсөв э-Тайлан э-Цалин
Skip Navigation Links
Түүхэн замнал
Яамны удирдлагаExpand Яамны удирдлага
Яамны зорилго,зорилт
Байгууллагын бvтэц
Зохион байгуулалтын нэгжExpand Зохион байгуулалтын нэгж
Эдийн засгийн чиг хандлагаExpand Эдийн засгийн чиг хандлага
Эдийн засгийн байдал Expand Эдийн засгийн байдал
Төсөв санхүүExpand Төсөв санхүү
Сайдын тушаал
Хөрөнгө оруулалт хөгжлийн санExpand Хөрөнгө оруулалт хөгжлийн сан
Хууль, журам заавар
Хэлэлцүүлэг
Төсөл, хөтөлбөрExpand Төсөл, хөтөлбөр
Төсвийн төлөвлөгөө


@  

 

 
И-мэйл хаяг:
   
Одоо байгаа зочид: 21
Нийт зочилсон: 903666

 Хэвлэлийн мэдээ


Монгол Улсын зам, тээвийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор “Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төсөл”-ийг хэрэгжүүлэхэд зориулан Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас Монгол Улсын Засгийн газарт 6.0 сая динар буюу 20.5 сая орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох тухай гэрээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Дэд захирал Хешам Аль-Вакаян нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

   Энэхүү төслийн хүрээнд Уньт-Тариалангийн хооронд 88 км хатуу хучилттай авто зам барина. Энэ чиглэл нь Кувейтийн сангийн хөнгөлөлттэй зээлээр барьсан Дархан-Эрдэнэтийн 180.8 км зам, Эрдэнэт-Булган-Уньтийн 141.6 км замын үргэлжлэл юм. Энэ зам баригдсанаар гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, ачаа, зорчигч тээврийг нэмэгдүүлэх, улмаар Монгол Улсын хойд бүс нутгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан нь 1996 оноос хойш манай улсын эрчим хүч, дэд бүтцийн салбар, тэр дундаа зам тээврийн салбарын хөгжлийг ихээхэн дэмжиж ирсэн гол хандивлагчдын нэг билээ. Кувейтийн сангаас Монгол Улсын эрчим хүч, зам тээврийн салбарыг хөгжүүлэхэд нийт 18 сая динар буюу 60 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгосон. Түүнчлэн Улсын Их Хурлын ордон барих, номын сан барихад зориулж буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон нь Монгол Улс, Кувейт Улсын хоорондын харилцаанд томоохон ач холбогдолтой болохыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Сангийн дэд сайд Т.Очирхүү нар гарын үсэг зурах ёслолын үеэр тэмдэглэн хэллээ.

 

Монгол Улсын Сангийн яам

           Огноо: 2010/03/09
  Буцах Хэвлэх  
 

© 2010 Монгол Улсын Сангийн Яам