2010.09.08    Лхагва
 Нүүр  э-Баланс e-Procurement э-Төсөв э-Тайлан э-Цалин
Skip Navigation Links
Түүхэн замнал
Яамны удирдлагаExpand Яамны удирдлага
Яамны зорилго,зорилт
Байгууллагын бvтэц
Зохион байгуулалтын нэгжExpand Зохион байгуулалтын нэгж
Эдийн засгийн чиг хандлагаExpand Эдийн засгийн чиг хандлага
Эдийн засгийн байдал Expand Эдийн засгийн байдал
Төсөв санхүүExpand Төсөв санхүү
Сайдын тушаал
Хөрөнгө оруулалт хөгжлийн санExpand Хөрөнгө оруулалт хөгжлийн сан
Хууль, журам заавар
Хэлэлцүүлэг
Төсөл, хөтөлбөрExpand Төсөл, хөтөлбөр
Төсвийн төлөвлөгөө


@  

 

 
И-мэйл хаяг:
   
Одоо байгаа зочид: 21
Нийт зочилсон: 903717

 Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам шинэчлэгдлээ.

САНГИЙН САЙДЫН 2010 ОНЫ 48 ДУГААР ТУШААЛЫН ТАНИЛЦУУЛГА

“Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн журам”, бүлгийн дүнгээр хянагдах зардлууд, эдийн засгийн ангилал тус бүрээр хянагдах зардлуудыг шинэчлэн боловсруулж Сангийн сайдын 2010 оны 48 дугаар тушаалаар батлагдлаа. Сангийн сайдын 48 дугаар тушаал нь төсвийн шинэчлэлийн хүрээнд эдийн засгийн ангилалд хяналтын түвшин тогтоож төсвийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, төсвийн зохицуулалт хийдэг төвлөрлийг саармагжуулж, орон нутагт хуваарилах, төв төрийн сан болон орон нутгийн төрийн сангийн үйл ажиллагааны харилцааг зохицуулахад чиглэгдсэн билээ. “Төсвийн санхүүжилт болон зарцуулалтын эрхийн журам”-аар төв болон орон нутгийн төрийн сангууд төсвийн санхүүжилт болон зарцуулалтын эрхийг олгох, зардлын зарцуулалтын хяналтыг бүлгийн түвшинд хийх, шаардлагатай тохиолдолд бүлэг хоорондын зохицуулалтыг орон нутаг болон Сангийн яаманд хэрхэн шийдвэрлэх, төсвийн байгууллагуудад нэмэлт зарцуулалтын эрхийг хэрхэн олгох, энэ бүх үйл ажиллагааг ямар маягтаар бүртгэж, баталгаажуулах харилцаануудыг зохицууллаа. Тушаалын 2 дугаар хавсралтаар төсвийн зарим эдийн засгийн ангилалуудыг бүлэглэж, тэдгээрийн хяналтыг бүлгийн түвшинд хийхээр тусгалаа. Ингэснээр төсвийн ерөнхийлөн захирагчид болон төсөвт байгууллагууд өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан төсвийг уян хатан, үр ашигтайгаар захиран, зарцуулах, улмаар төсвийн сахилга батыг нэмэгдүүлэх боломжтой юм. Гэхдээ бүхий л зардлыг бүлэглэж, тэдгээрийн хяналтын түвшинг өндөр тогтоовол тодорхой зардлуудад хэт анхааран зарцуулалтыг нэмэгдүүлж, бусад шаардлагатай зардлуудыг дутагдуулах, байгууллагын хэвийн үйл ажиллагаа доголдох эрсдэл бий болох тул хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилттэй холбоотой зардлуудын хяналтыг зардал нэг бүрчлэн хийхээр уг тушаалын 3 дугаар хавсралтанд тусгасан болно. Цаашид төсвийн ерөнхийлөн захирагчид болон төсөвт байгууллагууд энэхүү хяналтын түвшингээр олгож буй уян хатан байдлыг амжилттай хэрэгжүүлж дэвшилт гаргасан тохиолдолд хяналтын түвшинг дээшлүүлж илүү олон зардлын зүйлүүдийг хамруулж уян хатан байдлыг улам нэмэгдүүлэх боломжтой юм.

---- oOo ----

Холбогдох тушаал болон журмыг http://mof.gov.mn/m_library1.aspx хаягаар орж татаж авна уу.
           Огноо: 2010/03/12
  Буцах Хэвлэх  
 

© 2010 Монгол Улсын Сангийн Яам