2010.09.08    Лхагва
 Нүүр  э-Баланс e-Procurement э-Төсөв э-Тайлан э-Цалин
Skip Navigation Links
Түүхэн замнал
Яамны удирдлагаExpand Яамны удирдлага
Яамны зорилго,зорилт
Байгууллагын бvтэц
Зохион байгуулалтын нэгжExpand Зохион байгуулалтын нэгж
Эдийн засгийн чиг хандлагаExpand Эдийн засгийн чиг хандлага
Эдийн засгийн байдал Expand Эдийн засгийн байдал
Төсөв санхүүExpand Төсөв санхүү
Сайдын тушаал
Хөрөнгө оруулалт хөгжлийн санExpand Хөрөнгө оруулалт хөгжлийн сан
Хууль, журам заавар
Хэлэлцүүлэг
Төсөл, хөтөлбөрExpand Төсөл, хөтөлбөр
Төсвийн төлөвлөгөө


@  

 

 
И-мэйл хаяг:
   
Одоо байгаа зочид: 18
Нийт зочилсон: 903712

  Төсөл хэрэгжүүлэх тухай Хэлэлцээрийн протокол (Record of Discussion)-д гарын үсэг зурав
 

    
                 

Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд “Булган аймгийн Баяннуур сумын нуурыг сэргээх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр хоёр тал төслийн хэрэгжих цар хүрээ болон хоёр талын гүйцэтгэх үүргийг тусгасан Хэлэлцээрийн протокол (Record of Discussion)-д 2010 оны 03-р сарын 12-ны өдөр гарын үсэг зурав.

Төслийн санхүүжилт 1,5 сая ам доллар бөгөөд уг Хэлэлцээрийн протоколд Монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, Сангийн яамны Зээл, тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Хүрэнбаатар болон Солонгосын талаас БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (KOICA)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Ли Дунг Гү гарын үсэг зурж баталгаажууллаа.  

Энэхүү төсөл нь Монгол Солонгосын “Зүүн Азийн цаг уурын түншлэл төсөл”-ийн хүрээнд хэрэгжих бөгөөд уг төслийн гол зорилго нь Говьд ногоон бүс байгуулах явдал юм. Уг төсөл нь дэвшилтэд биотехнологи ашиглан ганд тэсвэртэй ургамал тариалалтыг нэмэгдүүлэх, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх зэрэг боломжтой арга замыг хөгжүүлнэ.

“Булган аймгийн Баяннуур сумын нуурыг сэргээх төсөл”-ийн хүрээнд Баяннуур сумын нутаг дахь нуурын ширгэх аюулыг зогсоохын тулд уг нуурын усны эх ундрагын орчимд 30.000 орчим мод суулгах, 50Кв-ын нарны эрчим хүчээр тэжээгдэх цахилгаан эх үүсвэрийг ашиглан газрын гүний усыг олборлох, мөн тухайн сум, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор өрхийн хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. .     
   
           Огноо: 2010/03/15
  Буцах Хэвлэх  
 

© 2010 Монгол Улсын Сангийн Яам