2010.09.06    Даваа
 Нүүр  э-Баланс e-Procurement э-Төсөв э-Тайлан э-Цалин
Skip Navigation Links
Түүхэн замнал
Яамны удирдлагаExpand Яамны удирдлага
Яамны зорилго,зорилт
Байгууллагын бvтэц
Зохион байгуулалтын нэгжExpand Зохион байгуулалтын нэгж
Эдийн засгийн чиг хандлагаExpand Эдийн засгийн чиг хандлага
Эдийн засгийн байдал Expand Эдийн засгийн байдал
Төсөв санхүүExpand Төсөв санхүү
Сайдын тушаал
Хөрөнгө оруулалт хөгжлийн санExpand Хөрөнгө оруулалт хөгжлийн сан
Хууль, журам заавар
Хэлэлцүүлэг
Төсөл, хөтөлбөрExpand Төсөл, хөтөлбөр
Төсвийн төлөвлөгөө


@  

 

 
И-мэйл хаяг:
   
Одоо байгаа зочид: 5
Нийт зочилсон: 900605

 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны 5 дугаар сарын гүйцэтгэл

МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ 5 дугаар

САРЫН ТөСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН

ТОВЧ танилцуулга

           

 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны 5 дугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 120.0 хувийн биелэлттэй, нийт зарлага 83.9 хувийн гүйцэтгэлтэй гарч, төсвийн нийт алдагдал 169.8 тэрбум төгрөгт хүрсэн байгаа нь төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 391.4 тэрбум төгрөгөөр бага байна.

 

Нэгдсэн төсвийн орлого, зарлагын байдлыг авч үзвэл:

 

А. Нэгдсэн төсвийн орлогын бүрдүүлэлт:

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2010 оны 5 дугаар сарын гүйцэтгэлээр 1,002.1 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 166.7 тэрбум төгрөгөөр буюу 20.0 хувиар давж биелж, 2009 оны мөн үеийнхээс 58.3 хувиар буюу 369.0 тэрбум төгрөгөөр өссөн байна.

           

Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг орлогын төрлөөр авч үзвэл:

            Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого татварын орлогоор 85.4 хувь, татварын бус орлогоор 11.2 хувь, тусламжийн орлогоор 3.2 хувь, хөрөнгийн орлогоор 0.2 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна.

            Дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнэ төлөвлөсөн хэмжээнээс харьцангуй тогтвортой өндөр байсан, Татварын ерөнхий газраас аж ахуйн нэгжүүдийн татварын өр барагдуулах ажлыг эрчимтэй зохион байгуулсан, татвартай барааны импорт өмнөх оноос 65.5 хувиар өссөн, АНУ-ын санхүү, эдийн засгийн хямралтай байгаа орнуудад үзүүлж буй тусламжийн хүрээнд манай улсад 14.5 тэрбум төгрөгийн мөнгөн тусламжийг нийгмийн халамжийн санхүүжилтэд зориулан олгосон зэрэг нь нэгдсэн төсвийн орлого төлөвлөгөөнөөс давж биелэхэд нөлөөлсөн байна.

 

Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг төсвийн бүрэлдэхүүнээр харуулбал:

 

·                     Улсын төсвийн орлого 799.2 тэрбум төгрөгт хүрч 19.4 хувиар буюу 129.9 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс давж биелсэн байна. Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын орлого 59.3 хувиар буюу 52.2 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 25.8 хувиар буюу 38.7 тэрбум, гадаад худалдааны орлого 17.2 хувиар буюу 8.9 тэрбум, татварын бус орлого 7.5 хувиар буюу 7.4 тэрбум, тусламжийн орлого 36.2 хувиар буюу 24.7 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн байна.

·                     Орон нутгийн төсвийн орлого 119.3 тэрбум төгрөгт хүрч, 10.5 хувиар буюу 11.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс илүү төвлөрсөн байна. Сэлэнгэ аймгийн орлого 1.7 тэрбум, Орхон аймгийн орлого 1.6 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс давж биелсэнд тус аймгуудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэл нөлөөлсөн байна. Нийслэлийн авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн татварын орлого 0.7 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн хэдий ч хувь хүний орлогын албан татварын орлого 2.4 тэрбум, өмчийн татварын орлого 0.4 тэрбум, тус тус төлөвлөгөөнөөс давж биелсэн, хүн амын орлогын албан татварын буцаалтаар 2.3 тэрбум төгрөгийг буцаан олгохоор төлөвлөснөөс тайлант хугацаанд багтааж олголт хийгдээгүй зэргийн дүнд нийт орлого 6.4 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс давсан байна.

·                     Хүний хөгжлийн санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 41.0 тэрбум төгрөг төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 49.1 хувиар буюу 13.5 тэрбум төгрөгөөр илүү байна. Нийгмийн даатгалын сангийн орлого 205.3 тэрбум төгрөгт хүрч, 3.3 хувиар буюу 6.5 тэрбум төгрөгөөр орлогын төлөвлөгөө давж биелсэн байна. Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс олгох 67.3 тэрбум төгрөгийн татаас олгохоор төлөвлөснийг бүрэн санхүүжүүлсэн байна.

 

Б. Нэгдсэн төсвийн зарлага, санхүүжилт:

           

            Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2010 оны 5 дугаар сарын гүйцэтгэлээр 1,396.6 тэрбум төгрөг, үүнээс улсын төсвийн зарлага 1,047.3 тэрбум төгрөг байхаар төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн зарлага 1,171.9 тэрбум төгрөг болж, төлөвлөгдсөн нийт зарлага 83.9 хувийн, улсын төсвийн зарлага 858.4 тэрбум төгрөг болж, нийт төлөвлөгдсөн зардал 82.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Халамжийн сангаас халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 22.8 тэрбум, алдар цолтой ахмад, ахмад дайчдад олгох хөнгөлөлтөд 3.5 тэрбум, жирэмсэн нярай эхчүүдэд олгох санхүүжилтэд 7.9 тэрбум, алдарт эхийн одонт эхчүүдэд олгох тусламжид 8.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна.

            Орон нутгийн төсвийн зарлага 103.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгдсөн нийт зардал 85.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгох бэлэн мөнгөнд зориулж 179.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгдсөн зардал 94.0 хувийн буюу 190.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна.

 

Нэгдсэн төсвийн зарлагын  төлөвлөгөө, гүйцэтгэл

 

Эргэж төлөгдөх цэвэр зээл  :

Монгол Улсын Засгийн газар 2010 оны эхний 5 сард олон улсын байгууллага, гадаадын хандивлагч орнуудаас 67.8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний төслийн зээлийн хөрөнгийг авч ашиглахаар төлөвлөсөн бөгөөд тайлант хугацаанд 21.2 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг авч ашигласан байна. Иргэдэд олгох бэлэн мөнгөний дэвтэр хэвлүүлэхэд зориулж 875.4 сая төгрөг, гадаад паспорт хэвлүүлэхэд зориулж 240.0 сая төгрөгийн зээлийг улсын төсвөөс олгосон байна. Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн дагуу Зоос банкин дахь мөнгөн хөрөнгөд баталгаа болгож Засгийн газрын 33.0 тэрбум төгрөгийн бондыг Монголбанкинд, Төрийн банкны актив, пассивын зөрүүг тэнцүүлэх зорилгоор 67.0 тэрбум төгрөгийг Төрийн банкинд арилжаалсан байна. Мөн төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах “4000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 12.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг арилжиж, бондын эх үүсвэрийг Орон сууцны санхүүжилтийн корпорацид дамжуулан зээлдүүллээ.

 

 

 

 

Төсвийн тэнцэл:

            Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 55.9 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 169.8 тэрбум төгрөгийн алдагдалтай, улсын төсвийн урсгал тэнцэл 98.5 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 59.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

            ОУВСангаас хэрэгжүүлж байгаа “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд төлбөрийн тэнцлийг сайжруулах зорилгоор 32.7 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлжих тусгай эрхийг ОУВСангаас Монголбанк дахь улсын төсвийн харилцах дансанд байршуулсны дагуу улсын төсвөөс Монголбанк дахь ОУВСангийн үнэт цаасны дансанд тэнцэх хэмжээний төгрөгийн байршуулсан. Уг хөрөнгийг Монголбанкинд Засгийн газрын бонд арилжаалах замаар бүрдүүлсэн болно.

            Тайлант хугацаанд гадаад зээлийн үндсэн төлбөрт 23.3 тэрбум төгрөгийг төлж, 21.2  тэрбум төгрөгийн зээлийг авч ашигласан байна.

            Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл болох 134.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн харилцах дансанд шилжүүлэн 2010 оны улсын төсвийн зарлагын эх үүсвэр болгосон.


Илүү дэлгэрэнгүй эхийг яамны вэб сайтны үндсэн цэснээс Төсөв санхүү->Төсвийн гүйцэтгэл дээр дарж авна уу.

-------оОо-------

           Огноо: 2010/06/16
  Буцах Хэвлэх  
 

© 2010 Монгол Улсын Сангийн Яам