2010.09.06    Даваа
 Нүүр  э-Баланс e-Procurement э-Төсөв э-Тайлан э-Цалин
Skip Navigation Links
Түүхэн замнал
Яамны удирдлагаExpand Яамны удирдлага
Яамны зорилго,зорилт
Байгууллагын бvтэц
Зохион байгуулалтын нэгжExpand Зохион байгуулалтын нэгж
Эдийн засгийн чиг хандлагаExpand Эдийн засгийн чиг хандлага
Эдийн засгийн байдал Expand Эдийн засгийн байдал
Төсөв санхүүExpand Төсөв санхүү
Сайдын тушаал
Хөрөнгө оруулалт хөгжлийн санExpand Хөрөнгө оруулалт хөгжлийн сан
Хууль, журам заавар
Хэлэлцүүлэг
Төсөл, хөтөлбөрExpand Төсөл, хөтөлбөр
Төсвийн төлөвлөгөө


@  

 

 
И-мэйл хаяг:
   
Одоо байгаа зочид: 5
Нийт зочилсон: 900616

 АХБ -ны засаглалын шинэчлэлийн чадавхийг бэхжүүлэх төслийн санхүүжилтээр хийгдэх төрийн санхүүгийн удирдлагын шинэчлэлийн сургалт эхлэв
 

                АХБ-ны "Засаглалын шинэчлэлийн чадавхийг бэхжүүлэх төсөл--"ийн хүрээнд Төрийн санхүүгийн удирдлага, төсвийн шинэчлэлийн чиглэлээр цуврал сургалтыг Сангийн яам болон салбарын яамд, орон нутгийн төсвийн мэрэгжилтнүүдэд зохион байгуулахаар Удирдлагын академитай гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна. Гэрээний дагуу "Төсвийн хязгаар" сэдэвт эхний сургалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Ийнхүү нэг дэх үе шатны  сургалтыг Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэрэгжилтнүүдэд  2010 оны 6 дугаар сарын 11-14 өдрүүдэд, хоёр дахь үе шатны сургалтыг салбарын яам, агентлагийн төсөв хариуцсан мэргэжилтнүүдэд  мөн сарын 21-22-ны өдрүүдэд Сангийн яаманд зохион байгуулж, сургалт семинарын үйл ажиллагааг Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргал нээв.

 



                                 Энэхүү сургалтын гол зорилго нь төсвийн хязгаар тогтоох горимыг өөрчлөн шинэчлэх, суурь төсвийг тооцоход зориулсан журмыг боловсруулан мөрдөж ажиллахад нь семинарт оролцогчдод дэмжлэг үзүүлэх явдал байлаа. Энэхүү сургалтаар  дээрээс доош, дороос дээш чиглэсэн төсвийн төлөвлөлтийг хэрхэн нийцүүлэх, төсвийн хязгаарын үндэс болох суурь төсөв болон төсвийн хязгаарын талаар Удирдлагын академийн багш, Удирдлага, бодлого судлалын хүрээлэнгийн захирал, доктор дэд профессор Л.Отгонтуяа сургалтад оролцогсдын онол, арга зүйн мэдлэгийг батжуулж, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Нэгтгэлийн хэлтсийн дарга Н.Нарангэрэл, мэрэгжилтэн Н.Мандуул нар төсвийн хязгаарыг боловсруулахад Сангийн яамны газар, хэлтсийн болон салбарын яамдын оролцооны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв. Сургалтын явцад ажилтнууд төсвийн хязгаарыг боловсруулах талаар хийж буй ажил, тулгарч буй бэрхшээл, цаашид хэрхэн ажиллах талаар санал бодлоо чөлөөтэй солилцож нэгдсэн ойлголтод хүрсэн байна.  

           Огноо: 2010/06/19
  Буцах Хэвлэх  
 

© 2010 Монгол Улсын Сангийн Яам