Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн “Сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 тоот албан даалгаврын биелэлт болон худалдан авах ажиллагаатай холбоотой эрх зүйн актын хүрээнд хэсэгчилсэн дотоод аудитыг хийлээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдаас 2010 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, ажлын явцын тайлан болон ЭБЭХЯ, БСШУЯ-дын худалдан авах ажиллагааны явцтай газар дээр нь танилцав.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 “Төсвийн ерөнхийлөн захирагч нар худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг батлан, улсын төсөв батлагдсанаас хойш 45 хоногийн дотор буюу 2 дугаар сарын 15-ны дотор Сангийн яаманд ирүүлэх” заалтын хүрээнд ТЕЗ-дын 88.5 хувь буюу 46 Төсвийн ерөнхийлөн захирагч худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөө ирүүлсэн байна.
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын ирүүлсэн I улирлын тайлангаас харахад нийт 1450 тендер шалгаруулалт зохион байгуулахаас 868 тендер буюу 60 хувь нь зарлагдсан ба эдгээрээс 457 гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан нь нийт зохион байгуулах худалдан авах ажиллагааны 32 хувийг эзэлж байна.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй нийт худалдан авалтын 80 шахам хувь нь яамдын түвшинд зохион байгуулагдаж байна. Яамдын түвшинд нийт зарлах ёстой 568 тендерээс 123-ыг нь буюу 21.7 хувийг нь албан даалгаварт заасан хугацаанд буюу 2 дугаар сарын 1-ний дотор зарлаж, 131-ийг буюу 23.1 хувийг нь 4 дүгээр сарын 1-ний дотор үнэлжээ. Яамдын тендер шалгаруулалтад үнэлгээ хийсэн байдлыг авч үзэхэд 6 яам нь нийт зарласан тендерийнхээ 35-аас доош хувийг үнэлж, гэрээ байгуулсан байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж үзэж байна.
Нийт тендер шалгаруулалтын 60 хувийг зарлаад байгаа боловч тэдгээрийн 13 орчим хувь нь үнэлгээний шатандаа байгаа болон гомдол маргаан гарсанаас хойшлогджээ.
Мөн тендерт оролцогчдын зүгээс тендер шалгаруулалтын үнэлгээний талаар гаргаж байгаа гомдол, маргааны тоо энэ онд харьцангуй өндөр байгаа нь хугацаа алдахад хүргэж байгаа нэг шалтгаан болж байна. Сангийн яаманд 2010 оны I улирлын байдлаар нийт 60 гомдол тендерт оролцогчдоос гарч, шийдвэрлэгдээд байна. Ирүүлсэн гомдлыг шийдвэрлэсэн байдлын хувьд 38% буюу 23 нь гомдол үндэслэлтэй тул үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийх, 32% буюу 19 нь гомдол үндэслэлгүй тул үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээх, 17% буюу 10 нь гэрээ байгуулагдсан тул шүүхэд хандах, 13% буюу 8 нь үнэлгээний эцсийн шийдвэр гараагүй тул захиалагчид хандахыг зөвлөсөн байна. Гомдлын дийлэнхийг боловсрол, эрүүл мэндийн салбарт зохион байгуулж байгаа худалдан авах ажиллагаатай холбогдсон гомдол маргаан эзэлжээ.
Орон нутгийн тухайд Улаанбаатар хот болон 21 аймагт нийт 887 тендер шалгаруулалт явагдахаас 469 тендер буюу 53 хувийг зарласан байна. Зураг төсөв нь бэлэн болоогүй, хийгдэж байгаа, зарим зураг төсөв алдаатай тул засварлах, дахин тодотгол хийх зэрэг зураг төсөвтэй холбоотой шалтгаанаар тендер шалгаруулалтыг зохион байгуулж эхлээгүй байгаа тохиолдол орон нутагт цөөнгүй байна.
Худалдан авах ажиллагааны ил тод байдалыг цахим хуудсанд мэдээлсэн байдлыг авч үзхэд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын газраас хөтлөж байгаа www.e-procurement.mn цахим хуудсанд 2010 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар нийт 723 тендер зарлагдсанаас 2010 оны 2 дугаар сарын 1-ны өмнө 96-н тендер, 632 тендер 2 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний дотор зарлагдсан байна.
Сангийн сайдын 2007 оны 04 тоот тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгын өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тайлагнах журам”-ын 2.2.2-д худалдан авах ажиллагааны төлөвлөгөө буюу тухайн жилд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг нийтэд зарлан мэдээлэх, 2.12-д захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдмагц, тухайн жилд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг өдөр тутмын сонин хэвлэл, байгууллагын цахим хуудасаар нийтэд зарлан мэдээлэхээр зааснаар Яамдын цахим хуудсанд хандаж үзэхэд:
д\д
Яамны нэр
Төлөвлөгөөг тавьсан байдал
Урилга тавьсан байдал
Явцын мэдээлэл тавьсан байдал
Үр дүнг тавьсан байдал
1
Батлан хамгаалах яам
-
2
Байгаль орчин аялал, жуулчлалын яам
3
Боловсрол соёл шинэлэх ухааны яам
+
4
Гадаад хэргийн яам
5
Зам тээвэр барилга хот байгуулалтын яам
6
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам
Мэдээ, мэдээлэл гэсэн цэсэнд тендер гэсэн дэд цэс байгаа боловч мэдээллээ тавиагүй байна
7
Сангийн яам
8
Хууль зүй, дотоод хэргийн яам
9
Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
10
Эрүүл мэндийн яам
11
Эрдэс баялаг эрчим хүчний яам
ТЕЗ нар өөрийн байгууллагын цахим хуудасны үндсэн нүүрний хэсэгт тендер гэсэн цэсийг тусад нь байрлуулж мэдээллийн ил тод байдлыг хангах асуудалд анхаарч ажиллах шаардлагатай байна.
1. Дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн “Сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 тоот албан даалгаврын биелэлт болон худалдан авах ажиллагааны 2010 оны төлөвлөлт, хэрэгжилт удаашралтай байна. Цаашид: Дотоод аудитаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, давтан гаргахгүй байх, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тухай” хуулийн хэрэгжилтийг ханган, Төсвийн ерөнхийлөн захирагчид болон аймаг, орон нутгийн удирдлага ажлын уялдаа холбоогоо сайжруулж, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилт, тайлан төлөвлөгөөг цаг хугацаанд нь, үнэн зөв, бүрэн гаргаж ирүүлж байх ажлыг хэвшүүлэх, гүйцэтгэлийг шуурхай зохион байгуулж, хяналт тавин ажиллах талаар нийт Төсвийн ерөнхийлөн захирагч нарт чиглэл өгөхөөр Дотоод аудитын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн байна.