2010.09.06    Даваа
 Нүүр  э-Баланс e-Procurement э-Төсөв э-Тайлан э-Цалин
Skip Navigation Links
Түүхэн замнал
Яамны удирдлагаExpand Яамны удирдлага
Яамны зорилго,зорилт
Байгууллагын бvтэц
Зохион байгуулалтын нэгжExpand Зохион байгуулалтын нэгж
Эдийн засгийн чиг хандлагаExpand Эдийн засгийн чиг хандлага
Эдийн засгийн байдал Expand Эдийн засгийн байдал
Төсөв санхүүExpand Төсөв санхүү
Сайдын тушаал
Хөрөнгө оруулалт хөгжлийн санExpand Хөрөнгө оруулалт хөгжлийн сан
Хууль, журам заавар
Хэлэлцүүлэг
Төсөл, хөтөлбөрExpand Төсөл, хөтөлбөр
Төсвийн төлөвлөгөө


@  

 

 
И-мэйл хаяг:
   
Одоо байгаа зочид: 5
Нийт зочилсон: 900605

 АХБ-ны засаглалын шинэчлэлийн чадавхийг бэхжүүлэх төслийн санхүүжилтээр хийгдэх төрийн санхүүгийн удирдлагын шинэчлэлийн 2 дахь шатны сургалт болов.
  АХБ-ны "Засаглалын Шинэчлэлийн Чадавхийг Бэхжүүлэх Төсөл"-ийн хүрээнд Төрийн санхүүгийн удирдлага, төсвийн шинэчлэлийн чиглэлээр цуврал сургалтыг Сангийн яам болон салбарын яамд, орон нутгийн төсвийн мэрэгжилтнүүдэд зохион байгуулахаар Удирдлагын академитай байгуулсан гэрээний дагуу "Хөтөлбөрт төсөв" сэдэвт сургалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулав. Эхний үе шатны  сургалтыг Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэрэгжилтнүүдэд  2010 оны 6 дугаар сарын 25-26 өдрүүдэд, хоёр дахь үе шатны сургалтыг салбарын яам, агентлагийн төсөв хариуцсан мэргэжилтнүүдэд  7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Сангийн яаманд зохион байгуулав.



Сургалтыг Удирдлагын академийн багш, Удирдлага, бодлого судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Л.Отгонтуяа удирдан хөтөлбөрт төсвийн талаархи онол, арга зүйн талаар лекц, ярилцлага хийж, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Зарлагын хэлтсийн мэрэгжилтэн О.Хуягцогт, Б.Мөнхтуул нар хөтөлбөрт төсвийн шинжилгээ хийх, шийдвэр гаргалтад хэрхэн ашиглах болон хөтөлбөрт төсвийг манай улсад хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэлийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг явуулав.



Энэхүү сургалтын гол зорилго нь хөтөлбөрт төсвийн талаар нэгдсэн ойлголт өгөх, Манай улсад хэрхэн тохиромжтой хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг явуулах, хөтөлбөрт төсвийг боловсруулах удирдамжийн төсөл бэлтгэх, хөтөлбөрт төсвийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар Сангийн яамнаас төсвийн ерөнхийлөн захирагч нарт чиглэл өгөх явдал байлаа. Сургалтад оролцогсод   хөтөлбөрт  төсвийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл болон манай улсад тохирсон хөтөлбөрт төсвийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцож, хөтөлбөрт төсөв боловсруулах талаар Сангийн яамнаас нэгдсэн удирдамж гаргаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.




           Огноо: 2010/07/16
  Буцах Хэвлэх  
 

© 2010 Монгол Улсын Сангийн Яам