Сангийн сайдын баталсан удирдамжийн дагуу Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд олгож буй Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх, Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд тус яамны Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас 2010 оны 5 дугаар сард дотоод аудит явуулсан ба дараах асуудлыг хамруулсан байна.
·Тусгай зөвшөөрөл эрхлэх үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт;
·Тусгай зөвшөөрөл эрхлэх үйл ажиллагаа олгосон иргэн, хуулийн этгээд нь холбогдох хууль, журмын дагуу тавих нөхцөл, шаардлагыг хангасан байдал;
·Тусгай зөвшөөрөл олголттой холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс авч буй хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ, түүний төлөлт;
·Тусгай зөвшөөрөл эрхлэх үйл ажиллагаа авсан иргэн, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавьж байгаа байдал;
·Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хүлээн авснаас хойш тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлын шийдвэрлэлт;
·Зарим тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулж буй байдлыг газар дээр нь очиж танилцан холбогдох журам, зааврын хэрэгжилт, үйлчилгээний чанар, хүртээмжийн байдалд дүгнэлт өгөх;
Сангийн сайдын эрхлэх асуудын хүрээнд олгогдож буй Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд нийт 82 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
дд
Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа
Аж ахуйн нэгжийн тоо
1.
Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх
26
2
Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх
56
үүнээс
·Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх
25
·Гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах
1
·Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах
4
·Гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах
-
·Гаалийн тусгай бүс байгуулах
·Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах
НИЙТ
82
Гаалийн зуучлагчийн болон Гаалийн баталгаат бусэд үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгжүүд нь гаалийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, ажлын байр бий болгох, олон улсын жишиг үйлчилгээг нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлтийг зохих журмын дагуу хийх, гаалийн татвар төлөх хугацааг олгох, тэргүүний техник технологи судлах, захиалах нөхцөлийг бүрдүүлэх, Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газар болон дипломат эрх бүхий гадаадын иргэдэд татваргүй бараагаар үйлчлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүргийг хүлээж төрийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлж ирсэн байна.
Дотоод аудитын шалгалтын дүнг Сангийн яамны Дотоод аудитын зөвлөлийн хурлаар хэлэлцээд тусгай зөвшөөрөл олгох хугацааг нарийн баримтлах, тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхэд тавих хяналтыг сайжруулах, тусгай зөвшөөрөл олгож буй сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга явуулж байх, тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн үйлчилгээний чанарт гол анхаарч, үйлчлүүлэгчдэд олон улсын түвшинд нийцсэн үйлчилгээ үзүүлэх, тэнд ажиллаж буй ажилтнуудын ур чадвар, туршлага, мэргэжилийн шаардлагыг өндөр түвшинд хангуулах зэрэг асуудлыг анхаарах нь зүйтэй гэж үзсэн.
Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар
2010.07.16