2010.09.06    Даваа
 Нүүр  э-Баланс e-Procurement э-Төсөв э-Тайлан э-Цалин
Skip Navigation Links
Түүхэн замнал
Яамны удирдлагаExpand Яамны удирдлага
Яамны зорилго,зорилт
Байгууллагын бvтэц
Зохион байгуулалтын нэгжExpand Зохион байгуулалтын нэгж
Эдийн засгийн чиг хандлагаExpand Эдийн засгийн чиг хандлага
Эдийн засгийн байдал Expand Эдийн засгийн байдал
Төсөв санхүүExpand Төсөв санхүү
Сайдын тушаал
Хөрөнгө оруулалт хөгжлийн санExpand Хөрөнгө оруулалт хөгжлийн сан
Хууль, журам заавар
Хэлэлцүүлэг
Төсөл, хөтөлбөрExpand Төсөл, хөтөлбөр
Төсвийн төлөвлөгөө


@  

 

 
И-мэйл хаяг:
   
Одоо байгаа зочид: 5
Нийт зочилсон: 900636

 Газрын нэр:

ТӨСВИЙН БОДЛОГЫН ГАЗАР


 Газрын удирдлагын нэр, утас, и-мэйл:

 

Газрын дарга Б.Батжаргал

Утас:2620356  И-мэйл:batjargal_b@mof.gov.mn

 Газрын vйл ажиллагааны vндсэн чиглэл, зорилго :

Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн дунд хугацааны төсөөлөл болон жилийн төсвийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн орлого, зарлагын болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг бэхжүүлэх, төсвийн үйл явцыг бодлогын удирдамжаар хангах, төсвийн холбогдол бүхий үндэслэл тооцоо, тайлбар танилцуулга, заавар журам, илтгэл мэдээлэл бэлтгэх,


Тө
свийн бодлогын газар нь 4 хэлтэс 28 хүний бүрэлдэхүүнтэй.

·         Нэгдсэн төсвийн хэлтэс

·         Орлогын хэлтэс

·         Зарлагын хэлтэс

·         Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэлтэс

 

 Газрын бvтэц, хэлтсvvдийн танилцуулга, бvтцийн зураг

Нэгдсэн төсвийн хэлтэс.

Хэлтсийн дарга Н.Нарангэрэл

Утас: 264495, И-мэйл: narangerel_n@mof.gov.mn

Нэгдсэн төсвийн хэлтсийн үйл ажиллагаа нь улс, орон нутгийн төсвийн төсөл болон дунд хугацааны төсөөллийг нэгтгэн боловсруулах замаар нэгдсэн төсвийн тэнцлийг хангах, түүний үндсэн үзүүлэлтийг тооцох, улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ болон орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг боловсруулж батлуулах, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн тооцоо, үндэслэлийг боловсруулахад чиглэгдэнэ. 

Yйл ажиллагааны vндсэн чиглэл:

Төсвийн удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог бэхжүүлэх, төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвийн харилцааг боловсронгуй болгоход чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулах;

Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, төсвийн орлого, зарлагын бүтцийг оновчтой тогтоох арга замыг тодорхойлох, төсвийн орлого, зарлагыг тэнцвэржүүлэх үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмж боловсруулах;

Монгол Улсын төсвийн орлого, зарлагын дэлгэрэнгүй ангилал, төсвийн эдийн засгийн ангилал, бүтээгдэхүүний ангилал, ерөнхийлөн захирагчийн ангилал зэргийг боловсруулах, батлуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах; 

Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдлийн болон төсвийн дунд хугацааны төсөөллийн төслийг нэгтгэн, төсвийн тэнцлийн үндсэн үзүүлэлтийг боловсруулах; Монгол Улсын төсвийн тухай хууль, холбогдох баримт бичгийн эмхтгэлийг хэвлүүлж, түүнийг сурталчилах ажлыг зохион байгуулах;

Улсын төсвийн орлого, зарлагын сар, улирлын хуваарь, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хуваарийг боловсруулан батлуулах;

Орлогын хэлтэс.

Хэлтсийн дарга Ж.Ганбат

Утас: 264193, И-мэйл: ganbat_j@mof.gov.mn

Орлогын хэлтсийн үйл ажиллагаа нь Монгол Улсын гааль, татварын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тодорхойлох, татварын тогтолцоог бэхжүүлэх, татварын нэр төрөл, хамрах хүрээ, бааз суурийг өргөтгөх чиглэлээр эрхзүйн орчныг боловсронгуй болгох төсөл боловсруулах, төсвийн хүрээний мэдэгдлийн орлогын хязгаар ба тухайн жилийн төсвийн орлогын төлөвлөгөөний төсөл боловсруулах, улсын төсвийн орлогын дунд хугацааны төсөөлөл болон хэтийн  таамаглал боловсруулахад чиглэгдэнэ.  

Yйл ажиллагааны vндсэн чиглэл:

Эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хөгжлийг дэмжих чиглэлээр татварын бодлогыг боловсронгуй болгох, улс, орон нутгийн татварын шинэ нэр төрөл бий болгох, орлогын шинэ эх үүсвэрийг эрэлхийлэх талаар санал, зөвлөмж боловсруулах;

Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх эрхзүйн актын төсөл боловсруулах,  түүний биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулах;

Гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулах Тогтвортой байдлын буюу Хөрөнгө оруулалтын гэрээ, Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэлэлцээ явуулах, улмаар гэрээ байгуулах ажилд оролцож ажиллах;

Монгол Улсын төсвийн жилийн болон дунд хугацааны орлогын төсөөлөл, хэтийн  таамаглал боловсруулах, тайлбар, танилцуулга бэлтгэх;

Улс, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийн явцад хяналт тавих, дүн шинжилгээ хийх, шалган туслах ажлыг зохион байгуулах;

Зарлагын хэлтэс

Хэлтсийн дарга Б.Нямаа

Утас: 264252, И-мэйл: nyamaa_b@mof.gov.mn

Зарлагын хэлтсийн үйл ажиллагаа нь улсын төсвийн зарлагын удирдлагыг сайжруулах чиглэлээр хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төсөвт байгууллагын болон ерөнхийлөн захирагчийн төсвийн зарлага, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн өртөг зардалд судалгаа, дүн шинжилгээ явуулах; төсвийн зарлагын холбогдолтой норм норматив, заавар журам, аргачлал зөвлөмж боловсруулах, батлуулах, шинэчлэн сайжруулах, улсын төсвийн жилийн болон дунд хугацааны зарлагын төсөөлөл, хэтийн таамаглал боловсруулахад чиглэгдэнэ.

Yйл ажиллагааны vндсэн чиглэл:

Төсвийн зарлагын холбогдолтой хууль тогтоомж, заавар, журмын  төсөл боловсруулах, Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын болон төсөвт байгууллагын төсвийн зарлагын төлөвлөлт, тайлагналт, хяналт, дүн шинжилгээний журам, аргачлал, зөвлөмж боловсруулах, батлуулах, шинэчлэн сайжруулах ажлыг мэргэжил, аргазүйн удирдамжаар хангах ажлыг зохион байгуулах;

Төсвийн ерөнхийлөн захирагчийн болон төсвийн байгууллагын зардлын сар, улирал, жилийн эцсийн гүйцэтгэлийн байдалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах;

Монгол Улсын төсвийн зарлагын жилийн болон дунд хугацааны төсөөлөл, хэтийн  таамаглал боловсруулах, танилцуулга бэлтгэх, төсвийн зарлагын хэлэлцүүлэгт оролцох;

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэлтэс.

Хэлтсийн дарга М.Батгэрэл

Утас: 264237, И-мэйл: batgerel_m@mof.gov.mn

Хэлтсийн үйл ажиллагаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэх чиглэлээр хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үндэсний ба бүс нутаг, салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан улсын хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ, эх үүсвэрийн судалгаа, дүн шинжилгээ явуулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтын жилийн болон дунд хугацааны төсөөлөл ба хэтийн таамаглал боловсруулах зэрэгт чиглэгдэнэ.

Yйл ажиллагааны vндсэн чиглэл:

Үндэсний ба бүс нутаг, салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан улсын хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл, зохистой харьцааг үндэслэн Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах, Улсын хөрөнгө оруулалтын холбогдолтой хууль тогтоомж, тогтоол шийдвэр, заавар, журмын  төсөл боловсруулах;

Төсвийн ерөнхийлөн захирагчийн улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлт, тайлагналт, хяналт, үнэлгээний ажлын журам, аргачлал, зөвлөмж боловсруулах, батлуулах, шинэчлэн сайжруулах ажлыг мэргэжил, аргазүйн удирдамжаар хангаж ажлыг зохион байгуулах;

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын жилийн болон дунд хугацааны төсөөлөл ба хэтийн таамаглал боловсруулах, тооцоо, танилцуулга бэлтгэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлийг хянаж, санхүүжилтийн эрхийг нээх;
 Дарга, мэргэжилтнүүдтэй холбоо барих хаяг

Нэр

Албан тушаал

Өрөө

И-мэйл

Утас

1

Б.Батжаргал

Газрын дарга

410

batjargal_b@mof.gov.mn

260356

ОРЛОГЫН ХЭЛТЭС

2

Ж.Ганбат

Хэлтсийн дарга

404

ganbat_j@mof.gov.mn

264193

3

Д.Отгонсүрэн

Ахлах мэргэжилтэн

412

otgonsuren_d@mof.gov.mn

264522

4

У.Мөнхзул

Ахлах мэргэжилтэн

412

munkhzul_u@mof.gov.mn

264522

5

М.Ариунзаяа

Мэргэжилтэн

412

ariunzaya_m@mof.gov.mn

264522

6

Э.Батбаяр

Мэргэжилтэн

412

batbayar_e@mof.gov.mn

264522

7

Э.Алтанзул

Мэргэжилтэн

412

altanzul_e@mof.gov.mn

264522

ЗАРЛАГЫН ХЭЛТЭС

8

Б.Нямаа

Хэлтсийн дарга

408

nyamaa_b@mof.gov.mn

264252

9

С.Мөнгөнцэцэг

Ахлах мэргэжилтэн

411

munguntsetseg_s@mof.gov.mn

264158

10

Х.Оюундэлгэр

Мэргэжилтэн

 411

oyundelger_kh@mof.gov.mn

264328

11

П.Ганчимэг

Мэргэжилтэн

 411

ganchimeg_p@mof.gov.mn

264328

12

Б.Мөнхтуул

Мэргэжилтэн

411

munkhtuul_b@mof.gov.mn

264328

13

А.Мандахнаран

Мэргэжилтэн

 417

mandakhnaran_a@mof.gov.mn

264950

14

Г.Цэвээндорж

Мэргэжилтэн

 411

tseveendorj_g@mof.gov.mn

264328

15

П.Оюунтуяа

Мэргэжилтэн

 417

oyuntuya_p@mof.gov.mn

264950

ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭС

16

М.Батгэрэл

Хэлтсийн дарга

 416

batgerel_m@mof.gov.mn

264772

17

С.Цэнд-Аюуш

Ахлах мэргэжилтэн

 406

tsendayush_s@mof.gov.mn

267207

18

Ч.Батбаатар

Ахлах мэргэжилтэн

406

batbaatar_ch@mof.gov.mn

267207

19

Б.Доржсэмбэд

Ахлах мэргэжилтэн

 406

dorjsembed_b@mof.gov.mn

267207

20

Ж.Өлзийцэцэг

Мэргэжилтэн

 406

ulziitsetseg_j@mof.gov.mn

267207

21

Д.Соёлмаа

Мэргэжилтэн

 406

soyolmaa_d@mof.gov.mn

267207

22

О.Бат-Эрдэнэ

Мэргэжилтэн

 406

baterdene_o@mof.gov.mn

267207

НЭГДСЭН ТӨСВИЙН ХЭЛТЭС

23

Н.Нарангэрэл

Хэлтсийн дарга

335Б

narangerel_n@mof.gov.mn

264495

24

Д.Өлзийсайхан

Ахлах мэргэжилтэн

 241

ulziisaikhan_d@mof.gov.mn

267350

25

Н.Мандуул

Мэргэжилтэн

241

manduul_n@mof.gov.mn

267350

26

Э.Шижир

Мэргэжилтэн

 241

shijir_e@mof.gov.mn

267350

27

Н.Сансармаа

Мэргэжилтэн

 241

sansarmaa_n@mof.gov.mn

267350

    

© 2010 Монгол Улсын Сангийн Яам