2010.09.06    Даваа
 Нүүр  э-Баланс e-Procurement э-Төсөв э-Тайлан э-Цалин
Skip Navigation Links
Түүхэн замнал
Яамны удирдлагаExpand Яамны удирдлага
Яамны зорилго,зорилт
Байгууллагын бvтэц
Зохион байгуулалтын нэгжExpand Зохион байгуулалтын нэгж
Эдийн засгийн чиг хандлагаExpand Эдийн засгийн чиг хандлага
Эдийн засгийн байдал Expand Эдийн засгийн байдал
Төсөв санхүүExpand Төсөв санхүү
Сайдын тушаал
Хөрөнгө оруулалт хөгжлийн санExpand Хөрөнгө оруулалт хөгжлийн сан
Хууль, журам заавар
Хэлэлцүүлэг
Төсөл, хөтөлбөрExpand Төсөл, хөтөлбөр
Төсвийн төлөвлөгөө


@  

 

 
И-мэйл хаяг:
   
Одоо байгаа зочид: 3
Нийт зочилсон: 900633

 Газрын нэр:
ЗЭЭЛ ТУСЛАМЖИЙН БОДЛОГО, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

 Газрын удирдлагын нэр, утас, и-мэйл:

 

Газрын дарга  Б.Хүрэнбаатар

Утас: 262272 И-мэйл: khurenbaatar_b@mof.gov.mn

 Газрын vйл ажиллагааны vндсэн чиглэл, зорилго :

Монгол Улсын Засгийн газраас баталсан Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах стратегийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлтэй уялдуулан Сангийн яамны чиг үүргийн хүрээнд Засгийн газрын зээл, тусламжийн нэгдсэн бодлого, чиглэл боловсруулж, Засгийн газрын олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч оронтой хамтран макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, холбогдох бодлогын болон санхүүгийн дэмжлэг авах хийгээд улсын төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орноос Засгийн газарт олгох зээл, тусламж, хөгжлийн албан ёсны тусламжаар ханган, эдгээр зээл, тусламжийн удирдлага, зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын үйл ажиллагааны зорилго оршино.

Тус газар нь үйл ажиллагааны зорилгыг хэрэгжүүлэх үүднээс зээл, тусламжийн удирдлага, зохицулалтаар хангах ажлын чиглэл, хүрээг дараах байдлаар тодорхойлж, түүний дагуу Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулийн хүрээнд Сангийн яамны Ерөнхий менежерт холбогдох бүтээгдэхүүнийг нийлүүлнэ. Үүнд:

Зээл, тусламжийн бодлого, төлөвлөлт, зээл, тусламжийн хамтын ажиллагааны хяналт, зохицуулалтад дараах чиглэлийн ажиллагаа багтаж байна. Үүнд:

- Зээл, тусламжийн эрэлтийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан судлах, зээл, тусламжийн бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулах,
- Олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хөгжлийн албан ёсны тусламжийн бодлого, хамтын ажиллагааны хөтөлбөрийг тохиролцох,
- Буцалтгүй тусламжийн болон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөтөлбөр, төслийг тохиролцож баталгаажуулах,
- Гадаадын зээл, тусламжийн зохицуулалтын хууль эрхзүйн орчныг сайжруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах,
- Олон улсын байгууллага, хандивлагч орнуудын хөгжлийн албан ёсны зээл, тусламжийн хөтөлбөр, төслүүдийн үр ашиг, өгөөжийг дээшлүүлэх, түүнийг оновчтой зохицуулах,
- Зээл, тусламжийн бодлого, зохицуулалт, хяналт-шинжилгээний чиглэлээр мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэдээ, мэдээллээр хангах, хяналт тавих, судалгаа, дүн шинжилгээ хийх зэрэг болно.

Гадаадын зээл, тусламжийн бодлогын зөвлөгөө
Гадаадын зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээр байгуулалт
Зээл, тусламжийн хяналт, судалгаа, дүн шинжилгээ
Зээл, тусламжийн зохицуулалт, тайлагналт

Тус газар нь бүтэц, бүрэлдэхүүний хувьд газрын дарга, газрын орлогч дарга, нэг ахлах мэргэжилтэн, долоон мэргэжилтэнтэй бөгөөд өөрийн хариуцагч олон улсын байгууллага, хандивлагч оронг үйл ажиллагааны чиглэл, бүс нутгаар хуваарилан асуудлыг тухайн мэргэжилтэнд хариуцуулан ажиллаж байна.

Гадаадын зээл, тусламжийн бодлогын зөвлөлгөө

Монгол Улсын хөгжлийн стратеги, хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөртэй уялдуулан олон улсын байгууллага, хандивлагч орнуудын санхүүжилтээр хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийг боловсруулах, тэдгээрийг тохиролцох, улмаар гадаадаас зээл, тусламж авах санхүү, хөрөнгийн шинэ эх үүсвэрийг эрэлхийлэх, нэмэгдүүлэх, хандивлагч орнуудын эгнээг өргөжүүлэх чиглэлээр судалгаа явуулах, яриа, хэлэлцээ хийх, хурал, зөвлөлгөөн, уулзалт зохиох, түүнчлэн гадаадын зээл, тусламжийн зохицуулалтын холбогдолтой хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангуулах ажиллагаа.

Гадаадын зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн боловсруулалт
Олон улсын банк, санхүүгийн байгууллага болон хандивлагч орнуудтай урьдчилан тохиролцсон хөгжлийн албан ёсны тусламжийн ерөнхий стратеги, хөтөлбөрт нийцүүлэн Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах, өрийн дарамтыг бууруулах, шууд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн болон буцалтгүй тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шинэ төслүүдийг судлах, олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай байгуулах харилцан ойлголцлын санамж бичиг, протокол, гэрээ, хэлэлцээрийн төслийн баримт бичгийг боловсруулах, түүнийг хүчин төгөлдөр болгож баталгаажуулахтай холбогдсон ажлыг зохион байгуулах ажиллагаа.

Зээл, тусламжийн хяналт, судалгаа, дүн шинжилгээ
Гадаадын зээл, тусламжийн хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц байдалд санхүүжүүлэгч байгууллагатай хамтран хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлийн заавар, зөвлөгөөгөөр хангах, ажил төрлийн хурал, зөвлөлгөөний шийдвэр гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, түүнчлэн олон улсын хамтын ажиллагааны шугамаар сургалт, семинар зохион байгуулах, зохих шаардлага хангасан нэр дэвшигчдийг санхүүжүүлэгч талд уламжлах, гадаад харилцаа, хамтын ажиллгааны хүрээнд дипломат төлөөлөгчийн газруудыг мэргэжил, аргазүйн удирдамжаар хангах, гадаад эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн ажиллагаа.

Зээл, тусламжийн зохицуулалт, тайлагналт
Засгийн газрын шугамаар олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудаас нийлүүлж буй буцалтгүй тусламжийн барааг бүртгэх, хүлээн авах байгууллагуудыг сонгон шалгаруулах, тэдгээртэй орлого төвлөрүүлэх гэрээ байгуулах, буцалтгүй тусламжийн сан бүрдүүлэх, барааны борлуулалтын орлогыг төсөвт төвлөрүүлэхтэй холбогдсон зохицуулалт, хяналтын ажлыг хэрэгжүүлэх, түүнчлэн гадаадын зээл, тусламжийн хөрөнгийн амлалт, ашиглалтын талаархи мэдээ, тайланг нэгтгэн гаргах, гадаадын зээл, тусламжийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зэрэг ажиллагаа.

 Газрын бvтэц, хэлтсvvдийн танилцуулга, бvтцийн зураг
 
 Дарга, мэргэжилтнүүдтэй холбоо барих хаяг

Нэр

Албан тушаал

Өрөө

И-мэйл

Утас

1

Б.Хүрэнбаатар

Газрын дарга

407

khurenbaatar_b@mof.gov.mn

262272

2

Т.Доржханд

Орлогч дарга

403

dorjkhand_t@mof.gov.mn

263764

3

Л.Болормаа

Ахлах Мэргэжилтэн

405

bolormaa_l@mof.gov.mn

266044

4

Б.Гаадулам

Мэргэжилтэн

405

gaadulam_b@mof.gov.mn

266044

5

Х.Эрдэнэбилэг

Мэргэжилтэн

401

erdenebileg_kh@mof.gov.mn

 

6

Д.Ирмүүн

Мэргэжилтэн

405

irmuun_d@mof.gov.mn

266044

7

Б.Болормаа

Мэргэжилтэн

409

bolormaa_b@mof.gov.mn

260679

8

Ц.Золзаяа

Ахлах мэргэжилтэн

409

zolzaya_ts@mof.gov.mn

260679

9

Г.Өлзийжаргал

 

401

ulziijargal_g@mof.gov.mn

 

10

М.Баярмаа

Ахлах мэргэжилтэн

405

bayarmaa_m@mof.gov.mn

266044

11

Б.Төгөлдөр

Мэргэжилтэн

405

tuguldur_bj@mof.gov.mn

266044

12

Э.Хосбаяр

Мэргэжилтэн

401

khosbayar_e@mof.gov.mn

 

13

И.Батхүү

Мэргэжилтэн

409

batkhuu_i@mof.gov.mn

260679

    

© 2010 Монгол Улсын Сангийн Яам