ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГЫН ГАЗАР
Газрын дарга Х.Ганцогт
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2000 оны 6-р сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдааны 30 дугаар тэмдэглэлд заасны дагуу Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлого зохицуулалт хариуцсан нэгжийг Сангийн яамны үндсэн бүтцэд багтаан бий болгосон.
Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлого зохицуулалтын газар нь Засгийн газрын худалдан авах ажиллагааны нэгдсэн бодлого, зохицуулалтыг хариуцсан мэргэжлийн алба бөгөөд аливаа худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд шууд оролцохгүй, харин засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудыг мэргэжлийн арга зүй, шаардлагатай журам заавраар хангаж, тэдгээрийн гэрээ байгуулах үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, журам зааварт нийцэж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй.
Газрын эрхэм зорилго
Монгол улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний худалдан авах тогтолцоог олон улсын стандартад хүргэж, бүх шатны төсвийн хөрөнгийн зарцуулалтад хэмнэлт, үр ашиг, ил тод байдал, харилцан тайлагнах болон хариуцлагын зарчмуудыг баталгаажуулж, авилга гарах нөхцөлийг бууруулах, дотоодын үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийг дэмжих шударга өрсөлдөөнийг өрнүүлэх нөхцөлийг бүрдүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
Худалдан авах ажиллагааны бодлого зохицуулалтын газар нь электрон худалдан авах ажиллагааны системийг боловсруулж Засгийн газрын худалдан авах ажиллагааны ил тод байдал, үр ашгийг нэмэгдүүлж, өрсөлдөөнийг шудрага нөхцлөөр хангахыг зорилт болгон ажиллаж байна. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд www.e-procurement.mn веб хуудасыг нээн ажиллуулж байна.
Үндсэн зорилтууд:
1.Засгийн газрын худалдан авах ажиллагааны хэмнэлт, үр ашиг, ил тод, шударга байдлыг хангасан тогтолцоо хөгжих эрх зүйн орчинг бүрдүүлэх,
2.Засгийн газрын худалдан авах ажиллагааг зохион байгуулах арга зүйн удирдлага, зөвлөмжөөр бодлогын хэрэгжилтийг хангах,
3.Засгийн газрын худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх боловсон хүчний чадавхийг хөгжүүлэх,
4.Засгийн газрын худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн талаарх мэдээлэл, судалгааг өргөжүүлэх замаар тогтолцоог бэхжүүлэх
5.Засгийн газрын худалдан авах ажиллагааны хууль болон холбогдох журам зааврын хэрэгжилтийг хянан зохицуулах
Бид Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран Засгийн газрын худалдан авах ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх шат дараатай арга хэмжээ авч хамтран ажиллаж байна. Үүнд:
1.“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль, түүнийг дагалдаж гарсан журам заавруудыг улам сайжруулах, шинэчилэн найруулах,
2.Худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологийн цахим хэлбэрийг нэвтрүүлж, вэб хуудас, мэдээллийн сан бий болгох замаар улсын хэмжээнд худалдан авах ажиллагааны мэдээ тайлан гаргах, эргэж тайлагнах, ил тод хариуцлагын механизмыг боловсронгуй болгох,
3.Худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлж энэ салбарт үндэсний сургалтын сүлжээ бий болгох зэрэг ажлуудыг эхлүүлсэн бөгөөд эдгээр нь ойрын 3 жилийн хугацаанд засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлогын тэргүүлэх чиглэл байх болно.
Газрын бүтэц зохион байгуулалт
Худалдан авах ажиллагааны бодлого зохицуулалтын газар нь өнөөдөр Газрын дарга Х.Ганцогт, орлогч дарга Т. Мягмарсүрэн, ахлах мэргэжилтэн Ч.Баярмаа, мэргэжилтэн Д.Отгонсүрэн, Б.Намжилмаа, Э.Сэлэнгэ, З.Энхболд, Г.Сэргэлэнбат гэсэн 8 харин Дэлхийн банкны төсөлд ахлах хуулийн зөвлөх Д.Эрдэнэбалсүрэн, зөвлөх Э.Цогоо, П.Оюундэлгэр, О.Батзаяа, Б.Нарангарав, Ц.Навчаа, Ц.Батзул гэсэн нийт 7 зөвлөхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Газрын бүтэц, хэлтсүүдийн танилцуулга, бүтцийн зураг
Дарга, мэргэжилтнүүдтэй холбоо барих хаяг
№
Нэр
Албан тушаал
Өрөө №
И-мэйл
Утас
1
Х.Ганцогт
Газрын дарга
334
gantsogt_kh@mof.gov.mn
260206
2
Э.Хангай
Орлогч дарга
331
khangai_e@mof.gov.mn
267648
3
Ч.Баярмаа
Ахлах мэргэжилтэн
336-Б
bayarmaa_ch@mof.gov.mn
267416
4
Б.Намжилмаа
Мэргэжилтэн
namjilmaa_b@mof.gov.mn
5
З.Энхболд
enkhbold_z@mof.gov.mn
6
Г.Сэргэлэнбат
sergelenbat_g@mof.gov.mn
7
Э.Сэлэнгэ
selenge_e@mof.gov.mn