Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал Дэлхийн эдийн засаг уналтийн байдлаас гарж, дахин тэлж эхлээд байна. Гэсэн хэдий ч, хямралын өмнөх үетэй харьцуулахад эдийн засгийн үйл ажиллагаа хамаагүй бага түвшинд байгаа бөгөөд өмнөх түвшиндээ хүрэхэд нэлээд урт хугацаа шаардагдана гэж тооцоолж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ дахин өсч эхэлсэн нь улс орнуудын эдийн засаг сайжрахад чухал нөлөө үзүүлжээ. Түүнчлэн үйлдвэрлэлийн өсөлт, бараа материаллын эргэлтэнд орсон явдал, жижиглэнгийн худалдааны тогтворжилт, орон сууцны зах зээлийн сэргэлт, хэрэглэгчидийн дахин зах зээлийг өөдрөгөөр харах болсон гэх зэрэг олон хүчин зүйлс дэлхийн эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлжээ. Энэ эерэг хүчин зүйлүүд бий болоход өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын эрэлтийг нэмэгдүүлэх болон дэлхийн хямралын айдсыг арилгахад чиглэгдсэн оновчтой төрийн бодлого гол нөлөө үзүүлсэн байна. 2009 оны 4 дүгээр улирлаас 2010 оны 4 дүгээр улиралд бодит дотоодын нийт бүтээгдэхүүн 1.75%-аар өсөх төсөөлөлтэй байгаа ба 2009 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр инфляци 1%, 2010 онд 2% байна гэсэн төсөөлөлтэй байна. Өндөр хөгжилтэй Япон, Герман зэрэг орнуудын эдийн засаг энэ оны хоёрдугаар улирлаас эхлэн өсч эхэлсэн байна. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын эдийг засаг ч гуравдугаар улирлаас эхлэн өсч эхэлжээ. Тус улсын Худалдааны танхимийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2009 оны эдийн засгийн өсөлт 3.5% байх төлөвтэй байгаа ба энэ нь төлөвлөгдсөн байсан 3.3%-ийн өсөлтөөс сайжирсан байгаа юм. Бусад өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг 2010 онд маш удаан хурдацтайгаар тэлэх хандлагатай байна. 2009 онд 3.5%-аар хумигдсан эдийн засаг 2010 онд 1.25%-аар өсөх төсөөлөлтэй байна. 2010 онд хөгжиж буй орнуудын бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5%-тай байх төлөвтэй ба энэхүү өсөлтөд гол нөлөөлж байгаа орнууд нь Хятад, Энэтхэг болон бусад хөгжиж буй орнууд юм. Хятад улсын үйлдвэрлэлийн өсөлт сүүлийн 19 сарын хугацааны хамгийн өндөр төвшинд 10 дугаар сард хүрсэн бөгөөд энэ нь дэлхийн 3 дахь том эдийн засаг хямралыг даван туулсанг харуулж байгаа юм. Түүнчлэн, Хятад улсын одоогийн өсөлт нь энэ чигээрээ үргэлжилж, Бээжингийн юүанийг олон улсын мөнгөн тэмдэгт болгох гэсэн чармайлт Эх сурвалж: Дэлхийн Банкны тайлан ОУВС-ийн тайлан
Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал
Дэлхийн эдийн засаг уналтийн байдлаас гарж, дахин тэлж эхлээд байна. Гэсэн хэдий ч, хямралын өмнөх үетэй харьцуулахад эдийн засгийн үйл ажиллагаа хамаагүй бага түвшинд байгаа бөгөөд өмнөх түвшиндээ хүрэхэд нэлээд урт хугацаа шаардагдана гэж тооцоолж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ дахин өсч эхэлсэн нь улс орнуудын эдийн засаг сайжрахад чухал нөлөө үзүүлжээ. Түүнчлэн үйлдвэрлэлийн өсөлт, бараа материаллын эргэлтэнд орсон явдал, жижиглэнгийн худалдааны тогтворжилт, орон сууцны зах зээлийн сэргэлт, хэрэглэгчидийн дахин зах зээлийг өөдрөгөөр харах болсон гэх зэрэг олон хүчин зүйлс дэлхийн эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлжээ. Энэ эерэг хүчин зүйлүүд бий болоход өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын эрэлтийг нэмэгдүүлэх болон дэлхийн хямралын айдсыг арилгахад чиглэгдсэн оновчтой төрийн бодлого гол нөлөө үзүүлсэн байна.
2009 оны 4 дүгээр улирлаас 2010 оны 4 дүгээр улиралд бодит дотоодын нийт бүтээгдэхүүн 1.75%-аар өсөх төсөөлөлтэй байгаа ба 2009 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр инфляци 1%, 2010 онд 2% байна гэсэн төсөөлөлтэй байна. Өндөр хөгжилтэй Япон, Герман зэрэг орнуудын эдийн засаг энэ оны хоёрдугаар улирлаас эхлэн өсч эхэлсэн байна. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын эдийг засаг ч гуравдугаар улирлаас эхлэн өсч эхэлжээ. Тус улсын Худалдааны танхимийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2009 оны эдийн засгийн өсөлт 3.5% байх төлөвтэй байгаа ба энэ нь төлөвлөгдсөн байсан 3.3%-ийн өсөлтөөс сайжирсан байгаа юм. Бусад өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг 2010 онд маш удаан хурдацтайгаар тэлэх хандлагатай байна. 2009 онд 3.5%-аар хумигдсан эдийн засаг 2010 онд 1.25%-аар өсөх төсөөлөлтэй байна.
2010 онд хөгжиж буй орнуудын бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5%-тай байх төлөвтэй ба энэхүү өсөлтөд гол нөлөөлж байгаа орнууд нь Хятад, Энэтхэг болон бусад хөгжиж буй орнууд юм. Хятад улсын үйлдвэрлэлийн өсөлт сүүлийн 19 сарын хугацааны хамгийн өндөр төвшинд 10 дугаар сард хүрсэн бөгөөд энэ нь дэлхийн 3 дахь том эдийн засаг хямралыг даван туулсанг харуулж байгаа юм. Түүнчлэн, Хятад улсын одоогийн өсөлт нь энэ чигээрээ үргэлжилж, Бээжингийн юүанийг олон улсын мөнгөн тэмдэгт болгох гэсэн чармайлт
Эх сурвалж: Дэлхийн Банкны тайлан
ОУВС-ийн тайлан