2010.09.08    Лхагва
 Нүүр  э-Баланс e-Procurement э-Төсөв э-Тайлан э-Цалин
Skip Navigation Links
Түүхэн замнал
Яамны удирдлагаExpand Яамны удирдлага
Яамны зорилго,зорилт
Байгууллагын бvтэц
Зохион байгуулалтын нэгжExpand Зохион байгуулалтын нэгж
Эдийн засгийн чиг хандлагаExpand Эдийн засгийн чиг хандлага
Эдийн засгийн байдал Expand Эдийн засгийн байдал
Төсөв санхүүExpand Төсөв санхүү
Сайдын тушаал
Хөрөнгө оруулалт хөгжлийн санExpand Хөрөнгө оруулалт хөгжлийн сан
Хууль, журам заавар
Хэлэлцүүлэг
Төсөл, хөтөлбөрExpand Төсөл, хөтөлбөр
Төсвийн төлөвлөгөө


@  

 

 
И-мэйл хаяг:
   
Одоо байгаа зочид: 25
Нийт зочилсон: 903636

АНУ-ын эдийн засаг

2007 оны 1-р улирлын байдлаар АНУ-д бизнесийн хөрөнгө оруулалтын гол индикатор болох барилгын захиалга өмнөх оны мөн үеийнхээс 2.1 хувиар, аж үйлдвэрлэлийн ISM индекс 1.4 пунктээр, үйлчилгээний сектор өссөн хэдий ч ISM индекс нь 1.9 пунктээр буурчээ. Барилгын салбарт хуучин орон сууцны борлуулалт 3.9 хувиар өсч, мортгэйжийн зээлийн өргөдөл нэмэгдсэн хэдий ч барилгын секторын гол индикатор болох шинээр баригдсан орон сууцны борлуулалт тайлант улирлын явцад эрчимтэй буурсан байна.

Тайлант улиралд Холбооны нөөцийн сангаас (ХНС) инфляцийн гол хэмжүүр болгон ашигладаг хувийн хэрэглээний зардлын дефлятор 2-р сард 0.3 хувиар нэмэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 2.4 хувиар өсчээ. Америкийн импортын барааны үнэ 2-р сард 0.1 хувиар, 3-р сард 1.7 хувиар нэмэгдсэн тул ХНС нь инфляцийн талаар ихээхэн санаа зовж байсан хэдий ч ХНС тайлант улиралд хүүгийнхээ түвшинг нэмэгдүүлэлгүй 5.25 хувь дээр хэвээр нь үлдээв. Энэ дашрамд дурьдахад, америкийн инфляцийн ерөнхий түвшнийг тоцоож гаргадаг бараа бүтээгдэхүүний сагсанд 17 хувийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлдэг байна.

2007 оны 1-р улирлын байдлаар АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан хэдий ч тайлант улиралд 180,000 ажлын байр шинээр бий болж ажилгүйдлийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 0.3 хувиар буурч 4.4 хувь болжээ. Сүүлийн 6-н сарын явцад америкд хувь хүмүүсийн орлого 6.6 хувиар нэмэгджээ.

Эдийн засгийн судлаачид АНУ-ийн эдийн засгийг 2007 онд 2.3 хувиар өснө хэмээн тамааглаж байна /Хүснэгт 1/.


Хүснэгт 1. Дэлхийн эдийн засгийн өсөлт, хувиар

Япон

2007 оны 1-р улирлын байдлаар японы эдийн засаг харьцангуй сул үзүүлэлтүүдтэй байв. 2-р сард Японы аж үйлдвэрлэл өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч байсан бол тэрээр 3-р сард нэмэгдэж үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнийн хэмжээ 1.5 хувиар өсчээ.

Японы ажилгүйдлийн хэмжээ тайлант хугаацанд 4 хувьтай байжээ. Харин хувь хүмүүсийн хэрэгцээ 1-р сард өмнөх оны мөн үеийнхээс 0.6 хувиар их байсан бол 2-р сард тэрээр 1.3 хувиар өсчээ.

Суурь инфляци тайлант хугацааны 2-р сард өмнөх оны мөн үеийнхээс 0.1 хувиар буурчээ. Суурь инфляци сүүлийн 10-н сарын хугацаанд анх удаа ийнхүү буурчээ. Эрчим хүчний болон бусад түүхий эдийн үнэ дотоодын зах зээл дээр 12-р сард өмнөх оны мөн үеийнхээс 1.7 хувиар өсч байсан бол 3-р сард 2 хувиар өсчээ.

Тайлант хугацаанд Японы гадаад худалдааны ашиг өмнөх оны мөн үеийнхээс 7.7 хувиар өссөний улмаас урсгал тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеийнхээс 4.9 хувиар нэмэгдэж 20,3 тэрбум ам.долларт хүрчээ.

Эдийн засгийн судлаачид Японы эдийн засгийг 2007 онд 2.0 хувиар өснө хэмээн тамааглаж байна /Хүснэгт 1/.

Европын холбооны улсууд

1-р сард ХБНГУ-ын үйлдвэрүүдийн захиалга 0.3 хувиар буурсан бол 2-р сард 3.9 хувиар өсчээ. Эдийн засгийн судлаачид ХБНГУ-ын эдийн засгийг 2007 онд 1.9 хувар өснө хэмээн таамаглаж байна. Судлаачдын тооцож байгаагаар харин Еврогийн бүсийн нийт эдийн засаг энэ жилийн байдлаар 2.3 хувийн өсөлттэй байх юм байна. Үүнд, Европын холбооны бүсийн эдийн засгийн гол салбар болох үйлчилгээний салбар сүүлийн 6-н сарын турш эрчимтэй өссөөр байна. Ажилгүйдлийн тоо багасч 2-р сард 7.3 хувь болов. Энэ нь 1999 онд еврог нэвтрүүлсэн цаг үеээс хойшхи хамгийн бага үзүүлэлт юм.

Сүүлийн 7-н сарын хугацаанд инфляцийн хэмжээ Европын төв банкнаас (ЕТБ) заасан 2 хувийн хязгаар дотор байв. Суудлаачдын үзэж байгаагаар 2007 онд европын орнуудын инфляци дунджаар 1.8 хувьтай байх юм байна. Гэсэн хэдий ч судлаачид ЕТБ цаашид мөнгөнийхээ бодлогыг улам чангатгах зорилгоор хүүгийн түвшинг ойрын хугацаанд нэмнэ гэж үзэж байна. Учир нь, тайлант хугацаанд Еврогийн бүсийн хүрээнд мөнгөний хэмжээ сүүлийн 17 жилд байгаагүйгээр өссжээ. ЕТБ мөнгөний хэмжээ ийнхүү нэмэгдсэн тул энэ нь цаашид инфляцийн түвшинд нөлөөлнө хэмээн үзэж байна.

Ажилгүйдлийн тоо багасч хувийн хэрэгцээ нэмэгдэж байгаа хэдий ч Европын үйлдвэрлэлийн өсөлт 3-р сард даамжирч экспорт буурсан байна.

ОХУ

ОХУ-ын эдийн засгийн өсөлт 2008 оны эхний найман сард 7.7 хувьд хүрчээ. Энэ оны эхний саруудад эдийн засгийн өсөлт ерөнхийдөө өндөр түшинд хадгалагдаж байгаад 5 дугаар сараас саарч эхэлсэн байна. Тухайлбал, 2008 оны I улиралд ДНБ 8.5 хувиар өсч, II улиралд 7.5 хувь, долоо, наймдугаар саруудад 6.9-7.0 хувь болжээ.

Инфляци энэ оны эхний найман сард 9.7 хувьтай байна.

Аж үйлдвэрлэлийн хэмжээ 2008 оны эхний 8 сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад (2007 онд 4.7 хувь) 5.3 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлт энэ оны 8 дугаар сард сүүлийн 10 жилд байгаагүгээр удааширсан байна. Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлт удааширсан нь хоёр үндсэн шалтгаанаас болсон гэж үзжээ. Үүнд нэгдүгэрт, сүүлийн гурван сард хүнс, сүлжмэл, мебелийн үйлдвэрлэлийн дотоодын хэрэглээ буурсан, хоёрдугаарт, хар металлурги, машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, барилгын материал, резин, пластмассын үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалт буурсан байна. Харин гадаад зах зээлд үнэ өсч буй нефтийн бүтээгдэхүүн, өнгөт металл, нүүрс, автомашины үйлдвэрлэлийн салбарын өсөлт өндөр хэвээр хадгалагджээ.

 Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2008 оны эхний найман сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49.2 хувиар өсч 521.4 тэрбум ам. доллар болсон байна.

Экспортын хэмжээ энэ оны эхний 8 сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.5 дахин буюу 41.6 хувиар өсч, 329.8 тэрбум ам. долларт хүрсэн байна. Экспортын өсөлтөд экспортоор гаргасан бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлжээ Импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.4 дахин буюу  39.2 хувиар өсч, 191.6 тэрбум ам. долларт хүрчээ. Импортын өсөлт нь хүн амын дотоодын өргөн хэрэглээ, хөрөнгө оруулалт болон импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарсан байна.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 8 сард өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.7 дахин өсч 131.1 тэрбум ам. долларын ашигтай гарсан байна. Гэвч гадаад худалдааны тэнцэл энэ оны 7 дугаар сард 19 тэрбум ам. доллар байсан бол 8 дугаар сард буурч 16 тэрбум ам. доллар болжээ. ОХУ-ын гадаад худалдааны ихэнх хувийг эзэлдэг түүхий эдийн экспорт болон машин тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдаа өссөн нь  гадаад худалдааны тэнцлийг ашигтай гарахад нөлөөлсөн байна..

БНХАУ

        БНХАУ нь хөгжиж буй орнуудаас цор ганцаараа эдийн засаг, санхүү болоод технологийн өсөлт,  дэвшлээрээ  бусдыг хошуужилж явна. Үндэсний Ардын 10 дугаар Их хурлын 4 дүгээр чуулганаар баталсан “Нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх 11 дүгээр таван жил (2006-2010)-ийн Үндсэн чиглэл”-ийн дагуу улс орныхоо нийгэм, эдийн засгийг хөгжүүлж байна. БНХАУ-ын эдийн засаг 2007 оны 1-р улирлын байдлаар 11 хувиар өсчээ. Энэхүү Үндсэн чиглэлд БНХАУ-ын эдийн засгийг өндөр хурдацтай өсгөх, хөдөө орон нутгийн хөгжлийг түргэтгэх, хот, хөдөөгийн хоорондын хөгжлийн ялгааг багасгаж нэг түвшинд ойртуулах, үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт хийх,  үйлчилгээний салбарыг өргөтгөх, бүсийн хөгжлийг уялдуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, иновацийг гүнзгийрүүлэх, бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэхээр тусгажээ. Хятад өнөөдөр дэвшилтэт технологи нэвтрүүлж, орчин үеийн томоохон үйлдвэрлэлийг босгож, дэлхийн нэрд гарсан компаниудын хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэлийг   эрчимтэй   хөгжүүлж байгаа нь эдийн засгийн өсөлтөд нь эерэг нөлөө үзүүлж байна.

БНХАУ-ын эдийн засаг 2008 оны хоёр дугаар улиралд 10.1 хувиар өсчээ. Хэрэглээний  үнийн индекс энэ оны 8 дугаар сард 4.9 хувиар, эрчим хүчний үнэ өссөнтэй уялдан үйлдвэрлэлийн үнийн индекс 10.1 хувиар тус тус өссөн байна. Энэ оны эхний 8 сард үл хөдлөх хөрөнгө оруулалт 27.4 хувьд хүрчээ.

 БНХАУ-ын Төв банк эдийн засгийн өсөлтийг цаашид тогтоох зорилгоор тайлант хугацаанд хоёр чухал арга хэмжээ авчээ. Нэгдүгээрт, Хятадын ардын банк (ХАБ - Төв банк) 2007 оны 3-р сарын 17-ны өдөр банкуудад олгох зээлийн болон хадгаламжийн хүүгийн хэмжээг өсгөв. Хоёрдугаарт ХАБ банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.

             Гадаад худалдааны тэнцэл үргэлжид ашигтай гарч байсан бөгөөд энэ оны 8 дугаар сард 28.7 тэрбум ам. долларын ашигтай гарсан байна. Экспорт 21.1 хувиар өсч, 134.9 тэрбут ам. доллар, импорт 23.1 хувиар өсч, 106.18 тэрбум ам. долларт тус тус хүрсэн байна.

 

© 2010 Монгол Улсын Сангийн Яам