2010.09.06    Даваа
 Нүүр  э-Баланс e-Procurement э-Төсөв э-Тайлан э-Цалин
Skip Navigation Links
Түүхэн замнал
Яамны удирдлагаExpand Яамны удирдлага
Яамны зорилго,зорилт
Байгууллагын бvтэц
Зохион байгуулалтын нэгжExpand Зохион байгуулалтын нэгж
Эдийн засгийн чиг хандлагаExpand Эдийн засгийн чиг хандлага
Эдийн засгийн байдал Expand Эдийн засгийн байдал
Төсөв санхүүExpand Төсөв санхүү
Сайдын тушаал
Хөрөнгө оруулалт хөгжлийн санExpand Хөрөнгө оруулалт хөгжлийн сан
Хууль, журам заавар
Хэлэлцүүлэг
Төсөл, хөтөлбөрExpand Төсөл, хөтөлбөр
Төсвийн төлөвлөгөө


@  

 

 
И-мэйл хаяг:
   
Одоо байгаа зочид: 4
Нийт зочилсон: 900640

Монгол улсын нийгэм, эдийн засгийн eнeeгийн байдал

 

Эдийн засгийн өсөлт.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр, ДНБ 2008 онд 6.1 их наяд төгрөг болж, 2007 оныхоос 8.9 хувиар өссөн байна. 2009 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр, ДНБ-ий бодит өсөлт 1.4 хувь байхаар байна. 2009 онд өмнөх онтой харьцуулбал  эдийн засаг өсөх хандлагатай хэдий ч бодит өсөлт огцом буурахаар байгаа нь аж үйлдвэрлэлтийн хэмжээ буурч байгаатай холбоотой.

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 3 улирал дараалан 8.3-10.5 хувиар уналтад ороод байна. Энэхүү уналтад уул уурхайн салбар 6%-2.7 хувиар тус тус гурван улирал дараалан унасан байна.

Уул уурхайн салбарын хувьд, зэсийн баяжмал, алт олборлолт, хайлуур жоншны үйлдвэрлэлт, болон цайрын баяжмалын олборлолт эхний гурван улиралд дараалан унасан байна. Боловсруулах салбарын хувьд молибдены исэл, катодын зэс, металл бэлдэц, пиво болон тамхины боловсруулах үйлдвэрүүд гурван улирал дараалан бууралттай байна.


Гэсэн хэдий ч хөдөө аж ахуй, болон үйлчилгээний салбаруудад тодорхой хэмжээний өсөлтүүд гарахаар байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа Атарын-3 дугаар аян, хямралын үед бага орлоготой хүмүүс, болон малчдын орлогыг хамгаалах үүднээс нийгмийн халамжид авсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь төрийн удирдлага, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, болон нийгэм бие хүнд үзүүлэх үйлчилгээнүүдэд өсөлт гарсан байна. Түүнчлэн тээвэр, холбооны салбарт өсөлт гарсан байна. 

2010 онд эдийн засгийн өсөлт суурь хувилбараар 3.2 хувь байхаар байгаа ба үүнд, хөдөө аж ахуй 4.7 хувь, аж үйлдвэрлэл 5.5, харин үйлчилгээ 0.1 хувиар өсөхөөр байна.     

Төсөв. 2009 оны 3 дугаар улирлын байдлаар нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 99.2 хувийн биелэлттэй, нийт зарлага 86.7 хувийн биелэлттэй гарч улмаар төсвийн нийт алдагдал 332.5 тэрбум төгрөгт хүрсэн байгаа нь төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 245.2 тэрбум төгрөгөөр төсвийн алдагдал сайжирсан байна.

Аж үйлдвэрлэлтийн нийт бүтээгдэхүүн унасан нь нь аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын орлого 20.1 хувиар буюу 31.1 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 6.1 хувиар буюу 15.3 тэрбум, онцгой албан татварын орлого 10.0 хувиар буюу 12.8 тэрбум, буурахад нөлөөлсөн бөгөөд уул уурхайн олборлолт буусантай холбоотойгоор гадаад худалдааны орлого 15.1 хувиар буюу 15.1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс дутуу биелэгджээ.

Засгийн газрын зүгээс хямралын эсрэг төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд энэхүү төлөвлөгөөний хүрээнд эдийн засгийг тогтворжуулах, макро эдийн засгийг тэлэх чиглэлээр Монголбанктай хамтран төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд нийтдээ 106.7 орчим  тэрбум төгрөгийг ЗГ-аас банкны салбарт үйлдвэрлэлийг дэмжих, барилгын салбар, алт олборлогчдыг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр санхүүжүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн хүрээнд шалгуур үзүүлэлтүүдээ хангаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн үр нөлөөгөөр бусад харилцагч донор улс орнуудаас зээл, тусламжаар төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд эхний 9 сарын байдлаар 164.2 тэрбум төгрөгийн хөрөнгө төвлөрөөд байна. Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 56.1 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 332.5 тэрбум төгрөгийн алдагдалтай, улсын төсвийн урсгал тэнцэл 128.9 тэрбум, нийт тэнцэл 307.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Төсвийн нийт алдагдлыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлж урсгал болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг цаг хугацаанд нь бүрэн төлж барагдууллаа.   МУ-н төсвийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн эрсдлийн хэсгээс 171.8 тэрбум төгрөгийн, Донор болон хандивлагч улс орнуудаас 164.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрүүдийг бүрдүүлсэн байна.


Төсвийн орлогын бууралттай холбоотойгоор  төсвийн зарлагыг бууруулах, санхүүжүүлэх эх үүсвэрийг оновчтой төлөвлөх зорилгоор 2009 оны төсөвт тодотгол хийсэн. Гэвч 2009 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого 109 тэрбум төгрөгөөр тасрах төлөвтэй байна.

 

Инфляци. 2009 оны 9 дүгээр сарын байдлаар, инфляцийн түвшин нийт орон даяар 2.1 хувьтай болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 100.0 хувь буюу өөрчлөлтгүй, өмнөх сарынхтай харьцуулахад 0.1 хувиар буурч хэрэглээний үнийн индекс 99.9 хувьтай гарсан байна.


Гадаад орчны өөрчлөлтөөс хамаарч  шатах, тослох материалын үнэ нэмэгдэж, харин урьд онуудтай харьцуулахад хүнсний бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтмол байна. Цаашдаа шатах, тослох материалын үнэ өссөн хэвээр байвал хэрэглээний үнийн индекст 0.2 хувийн нөлөөлөл үзүүлэхээр байна.

2009 оны эцэс гэхэд инфляцийн түвшинг УИХ-аас баталсан Төсвийн хүрээний 2010-2012 оны мэдэгдэлд зорилтын хэмжээнд буюу нэг оронтой тоонд барих боломж бүрдэхээр байна.

Харин Улаанбаатар хотын инфляцийн түвшинг өмнөх онтой харьцуулахад харьцангуй өндөр хувьтай буюу 2.6 хувьтай гарч байгаа ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад -1.9 хувьтай байна. Үүнд, согтууруулах ундаа, тамхины бүлэг 22.0 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 10.0 хувь, бусад бараа үйлчилгээний үнэ 15.8 хувиар тус тус өсч байгаа явдал нь голлон нөлөөлсөн байна.

Төгрөг ам.долларын ханш. 2009 он гарсаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэлээд хэлбэлзэлтэй байлаа. Энэ байдал 8 дугаар сарын байдлаар 1429.05 төгрөг байсан бол, 9 дүгээр сарын сүүлчээр 1426.01 болж ам.доллар төгрөгийн ханш харьцангуй бага хэмжээгээр чангарсан үзүүлэлттэй байна.


Гадаад худалдаа. 2009 оны эхний 9 сарын байдлаар, тус улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2778.1 сая ам. доллар байна, үүнээс экспорт 1293.8 сая ам.доллар, импорт 1484.3 сая ам.доллар болохоор байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 36.6 хувь, үүний дотор экспорт 33.9 хувь, импорт 38.8  хувиар тус тус буурчээ.

Экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.9 хувиар буурсан нь эрдэс бүтээгдэхүүн 431.8 сая ам.доллараар, боловсруулаагүй алтны экспорт 175.7 сая ам.доллараар тус тус буурсантай холбоотой. Засгийн газраас алтны салбарыг дэмжих зорилгоор оны эхэнд тусгай зээл олгосон хэдий ч энэ алт олборлолт төдийлөн нэмэгдэхгүй байна.


2009 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр, нийт экспорт 1660.0  сая ам.доллар, нийт импорт 1885.1 сая ам.доллар болохоор байна. Нийт экспортын хэмжээ буурахад цайрын баяжмалын биет хэмжээ болон жоншны үнийн дүн огцом буурсан болон боловсруулаагүй алтны биет хэмжээ буурч байгаа явдал голлон нөлөөлөхөөр байна. Хэдийгээр зэсийн биет хэмжээ харьцангуй тогтвортой байгаа боловч баяжмалын үнийн дүн буурч, энэ нь экспортын хэмжээг багасгахад хүргэж байна.

Импортод нефтийн бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, авто болон агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн өндөр хувийн жинтэй байгаа юм. Барилгын салбарын үйлдвэрлэл огцом буурсанаар барилгын материалын импорт ч багасхаар байна. Нөгөө талаас, зарим төрлийн барилгын материал тухайлбал хуванцар хоолой, хавтан зэргийг тодорхой хэмжээгээр дотооддоо үйлдвэрлэж эхэлж байна. 

2009 оноос эхлэн Монгол улс үр тариа, гурилын хэрэгцээнийхээ нилээд хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа учраас үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүний импорт буурч байна.

 

 

© 2010 Монгол Улсын Сангийн Яам