“Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан”-гийн 2008 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 258 дугаар тогтоолоор “Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан /ХОХС/-гийн хөрөнгийг захиран зарцуулах журам”-ыг, Ерөнхий Сайдын 2007 оны 18 дугаар захирамжаар тус сангийн удирдах Зөвлөлийг байгуулснаар тус сангийн үйл ажиллагаа эхэлсэн. ХОХС-гийн удирдах Зөвлөл тайлант хугацаанд 9 удаа хуралдан Сангийн үйл ажиллагаатай холбоотой дараахь томоохон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд: - Газрын тосны жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх талаар Засгийн газартай хамтран ажилласан нефть импортлогч компаниудын зээлийг хүүгийн алдагдал болох 12.3 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн. - “Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх болон зээлийн хүүгийн төлбөрийн урамшуулал олгох төслийг шалгаруулах, санхүүжүүлэх түр журам”-ыг боловсруулан хэлэлцэж батлав. - Банкнаас олгох зээлийн дээд хэмжээ нь 5.0 тэрбум төгрөг, жилийн хүүгийн түвшингийн хэмжээг 15 хувиас хэтрүүлэхгүй байх, зээлийн хугацааны дээд хэмжээг 5 жил байхаар тус тус журамласан. УИХ-аас 2008 онд “Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан”-д 30.0 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан. УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу уг эх үүсвэрийн 15.0 тэрбум төгрөгийг хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдэд, үлдэх 15.0 тэрбум төгрөгийг зам тээвэр, аялал жуулчлал, үйлдвэр, худалдаа, эрчим хүчний салбарын үйлдвэрлэгчдэд 5-аас доошгүй жилийн хугацаатай, жилийн 15-аас дээшгүй хувийн хүүтэй зээлийг арилжааны банкнаас олгосон нөхцөлд хүүгийн 50 хувийн төлбөрийг төр хариуцаж “Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан”-гаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. 2008 он гарсаар тус сангаас 127 аж ахуйн нэгж, иргэдэд нийт 18.23 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн урамшууллыг зохих журмын дагуу Монголбанкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангасан Анод, Голомт, Зоос, Капитрон, Монгол шуудан, Улаанбаатар хотын, ХААН, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалт, Хас болон Худалдаа хөгжлийн банкуудаар дамжуулан олгосон байна. Өнгөрсөн 2007 онд ХОХС-гаас дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан 8.9 тэрбум төгрөгийг нийт 4 байгууллагад зээлдүүлснээс, зээлийн хүүгийн төлбөрт нийт 535.38 сая төгрөгийн бүрдүүлэлт хийгээд байна. Нэг. ХХАА-н салбар дахь ХОХС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц 2008 оны 8-р сарын 18-ны өдрийн байдлаар ХХААЯ 18.98 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөнд хамаарах 59.29 тэрбум төгрөгийн зээлийн дүнтэй 130 төслийг хүлээн авсан байна. Эдгээрээс: Үүнээс: 16.15 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөнд хамрагдах 50.14 тэрбум төгрөгийн зээлийн дүн бүхий 122 төслийг дэмжиж, Хөрөнгө оруулалт, Хөгжлийн сангийн зөвлөлийн хуралд шийдвэрлүүлэхээр илгээсэн бөгөөд ХОХС-гийн хурлаас нийт 47.47 тэрбум төгрөгийн зээлийн дүн бүхий 118 төслийн 13,222,220,600.64 /арван гурван тэрбум хоёр зуун хорин хоёр сая хоёр зуун хорин мянга зургаан зуун төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг хүүний урамшуулалтанд хамруулахаар шийдвэрлэж, санхүүжүүлээд байна. Зээлийн хүсэлтийг ирүүлсэн банкаар нь ангилж үзвэл (төгрөгөөр): Эдгээр зээлийг зориулалтаар нь ангилж үзвэл (төгрөгөөр): Дээрх зээлийн төслүүдийн 109 нь хөдөөнөөс, бусад 21 төсөл нь Улаанбаатар хотын хуулийн этгээдээс ирүүлсэн бөгөөд хөдөөнөөс 11 тэрбум 455,3 сая төгрөгийн хөнгөлөлт бүхий 32 тэрбум 732,8 сая төгрөгийн, хотоос 7 тэрбум 725,9 сая төгрөгийн хөнгөлөлт бүхий 26 тэрбум 535,5 сая төгрөгийн үнийн дүнтэй зээлийн хүсэлт ирүүлсэн байна. Аймгуудаас ирүүлсэн төсөл (сая төгрөгөөр): Хоёр. Үйлдвэрлэлийн салбар дахь ХОХС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц ХОХС-гаас нийтдээ 5,006,678,064.83 /таван тэрбум зурган сая зургаан зуун далан найман мянга жаран төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийн санхүүжүүлэлтийг зээлийн хүүгийн урамшуулалтад олгоод байна. Үйлдвэр худалдааны яамнаас шалгаруулан хүргүүлсэн төслүүдийг зориулалтаар нь ангилж үзвэл: Гурав. ХОХС-гийн 2008 онд төсөвлөгдсөн эх үүсвэрийн бусад зарцуулалт Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зорилгоор 2008 оны эхэнд 12.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудын зээлийн хүүгийн алдангид ХОХС-гаас санхүүжүүлсэн. Дээрх 12.3 тэрбум төгрөгийг Улсын төсвийн 2008 оны тодотголоор шийдвэрлүүлэхээр ТБЗГ-т хандаад байна. Оны сүүлийн хагаст Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 260 дугаар тогтоолоор батлагдсан “Малчдаас монгол ямааны ноолуур худалдан авсан үндэсний үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаас олгох журам”-ын дагуу ҮХЯ-тай зөвшилцөн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн урамшууллыг олгох, мөн тус сангаас хүүгийн урамшуулал авч хөдөө аж ахуйн болон худалдаа үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд, тэдгээрийн харилцагч банкуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлах зэрэг ажлуудыг хийж байна. Сангийн яамны ТНБД-ын 2008 оны 262 дугаар тушаалаар “Хөрөнгө оруулалт хөгжлийн сангийн 2008 оны эхний хагас жилийн зарцуулалтын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх” ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсэг нь 8, 9 дүгээр саруудад томоохон төслүүдийн хэрэгжилтийн байдалтай биечлэн танилцаж, дүгнэлт гарган ажиллана. САНГИЙН ЯАМ
“Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан”-гийн
2008 оны эхний хагас жилийн
үйл ажиллагааны тухай
ХОХС-гийн удирдах Зөвлөл тайлант хугацаанд 9 удаа хуралдан Сангийн үйл ажиллагаатай холбоотой дараахь томоохон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд:
- Газрын тосны жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх талаар Засгийн газартай хамтран ажилласан нефть импортлогч компаниудын зээлийг хүүгийн алдагдал болох 12.3 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн.
- “Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх болон зээлийн хүүгийн төлбөрийн урамшуулал олгох төслийг шалгаруулах, санхүүжүүлэх түр журам”-ыг боловсруулан хэлэлцэж батлав.
- Банкнаас олгох зээлийн дээд хэмжээ нь 5.0 тэрбум төгрөг, жилийн хүүгийн түвшингийн хэмжээг 15 хувиас хэтрүүлэхгүй байх, зээлийн хугацааны дээд хэмжээг 5 жил байхаар тус тус журамласан.
2008 он гарсаар тус сангаас 127 аж ахуйн нэгж, иргэдэд нийт 18.23 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн урамшууллыг зохих журмын дагуу Монголбанкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангасан Анод, Голомт, Зоос, Капитрон, Монгол шуудан, Улаанбаатар хотын, ХААН, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалт, Хас болон Худалдаа хөгжлийн банкуудаар дамжуулан олгосон байна.
Өнгөрсөн 2007 онд ХОХС-гаас дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан 8.9 тэрбум төгрөгийг нийт 4 байгууллагад зээлдүүлснээс, зээлийн хүүгийн төлбөрт нийт 535.38 сая төгрөгийн бүрдүүлэлт хийгээд байна.
Нэг. ХХАА-н салбар дахь ХОХС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц
2008 оны 8-р сарын 18-ны өдрийн байдлаар ХХААЯ 18.98 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөнд хамаарах 59.29 тэрбум төгрөгийн зээлийн дүнтэй 130 төслийг хүлээн авсан байна.
Эдгээрээс:
Үүнээс:
16.15 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөнд хамрагдах 50.14 тэрбум төгрөгийн зээлийн дүн бүхий 122 төслийг дэмжиж, Хөрөнгө оруулалт, Хөгжлийн сангийн зөвлөлийн хуралд шийдвэрлүүлэхээр илгээсэн бөгөөд ХОХС-гийн хурлаас нийт 47.47 тэрбум төгрөгийн зээлийн дүн бүхий 118 төслийн 13,222,220,600.64 /арван гурван тэрбум хоёр зуун хорин хоёр сая хоёр зуун хорин мянга зургаан зуун төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг хүүний урамшуулалтанд хамруулахаар шийдвэрлэж, санхүүжүүлээд байна.
Зээлийн хүсэлтийг ирүүлсэн банкаар нь ангилж үзвэл (төгрөгөөр):
Эдгээр зээлийг зориулалтаар нь ангилж үзвэл (төгрөгөөр):
Дээрх зээлийн төслүүдийн 109 нь хөдөөнөөс, бусад 21 төсөл нь Улаанбаатар хотын хуулийн этгээдээс ирүүлсэн бөгөөд хөдөөнөөс 11 тэрбум 455,3 сая төгрөгийн хөнгөлөлт бүхий 32 тэрбум 732,8 сая төгрөгийн, хотоос 7 тэрбум 725,9 сая төгрөгийн хөнгөлөлт бүхий 26 тэрбум 535,5 сая төгрөгийн үнийн дүнтэй зээлийн хүсэлт ирүүлсэн байна.
Аймгуудаас ирүүлсэн төсөл (сая төгрөгөөр):
Хоёр. Үйлдвэрлэлийн салбар дахь ХОХС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц
ХОХС-гаас нийтдээ 5,006,678,064.83 /таван тэрбум зурган сая зургаан зуун далан найман мянга жаран төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийн санхүүжүүлэлтийг зээлийн хүүгийн урамшуулалтад олгоод байна.
Үйлдвэр худалдааны яамнаас шалгаруулан хүргүүлсэн төслүүдийг зориулалтаар нь ангилж үзвэл:
Гурав. ХОХС-гийн 2008 онд төсөвлөгдсөн эх үүсвэрийн бусад зарцуулалт
Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зорилгоор 2008 оны эхэнд 12.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудын зээлийн хүүгийн алдангид ХОХС-гаас санхүүжүүлсэн. Дээрх 12.3 тэрбум төгрөгийг Улсын төсвийн 2008 оны тодотголоор шийдвэрлүүлэхээр ТБЗГ-т хандаад байна.
Оны сүүлийн хагаст Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 260 дугаар тогтоолоор батлагдсан “Малчдаас монгол ямааны ноолуур худалдан авсан үндэсний үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаас олгох журам”-ын дагуу ҮХЯ-тай зөвшилцөн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн урамшууллыг олгох, мөн тус сангаас хүүгийн урамшуулал авч хөдөө аж ахуйн болон худалдаа үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд, тэдгээрийн харилцагч банкуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлах зэрэг ажлуудыг хийж байна.
Сангийн яамны ТНБД-ын 2008 оны 262 дугаар тушаалаар “Хөрөнгө оруулалт хөгжлийн сангийн 2008 оны эхний хагас жилийн зарцуулалтын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх” ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсэг нь 8, 9 дүгээр саруудад томоохон төслүүдийн хэрэгжилтийн байдалтай биечлэн танилцаж, дүгнэлт гарган ажиллана.
САНГИЙН ЯАМ