2010.09.08    Лхагва
 Нүүр  э-Баланс e-Procurement э-Төсөв э-Тайлан э-Цалин
Skip Navigation Links
Түүхэн замнал
Яамны удирдлагаExpand Яамны удирдлага
Яамны зорилго,зорилт
Байгууллагын бvтэц
Зохион байгуулалтын нэгжExpand Зохион байгуулалтын нэгж
Эдийн засгийн чиг хандлагаExpand Эдийн засгийн чиг хандлага
Эдийн засгийн байдал Expand Эдийн засгийн байдал
Төсөв санхүүExpand Төсөв санхүү
Сайдын тушаал
Хөрөнгө оруулалт хөгжлийн санExpand Хөрөнгө оруулалт хөгжлийн сан
Хууль, журам заавар
Хэлэлцүүлэг
Төсөл, хөтөлбөрExpand Төсөл, хөтөлбөр
Төсвийн төлөвлөгөө


@  

 

 
И-мэйл хаяг:
   
Одоо байгаа зочид: 12
Нийт зочилсон: 903584

        МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН "ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН САН"-ГИЙН 2008 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

            УИХ-аас 2008 онд “Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан”-д 30.0 тэрбум төгрөгийг хуваариласан.

Мөн УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу нийт хуваариласан 30.0 тэрбум төгрөгийн 15.0 тэрбум төгрөгийг хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдэд, үлдэх 15.0 тэрбум төгрөгийг зам тээвэр, аялал жуулчлал, үйлдвэр, худалдаа, эрчим хүчний салбарын үйлдвэрлэгчдэд  5-аас доошгүй жилийн хугацаатай, жилийн 15-аас дээшгүй хувийн хүүтэй зээлийг арилжааны банкнаас олгосон нөхцөлд хүүгийн 50 хувийн төлбөрийг төр хариуцах буюу “Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан”-гаас санхүүжүүлэхээр шийдвэрлээд байна.

Энэхүү чиглэлийн хүрээнд тус Сангийн удирдах зөвлөл нь арилжааны банкуудын болон салбарын яамдын төлөөллийг байлцуулан, УИХ-аас өгсөн чиглэлийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар харилцан зөвшилцөж, дээрх үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхэд мөрдөж  ажиллах “Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх болон зээлийн хүүгийн төлбөрийн урамшуулал олгох төслийг шалгаруулах, санхүүжүүлэх журам”-ыг батлах нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ журмын агуулгыг товч дурдвал, үйлдвэрлэл эрхлэгчдээс зээл хүсч боловсруулсан бизнесийн төслийг арилжааны банк хүлээн авч, холбогдох салбарын яамнаас энэ төсөл нь зээлийн хүүгийн төлбөрийн урамшуулалд хамрагдах эсэх талаар мэдэгдлийг авсны үндсэн дээр судлан үзэж, зээлийн хороогоороо хэлэлцүүлэн дэмжүүлж “Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан”-д ирүүлснийг Зөвлөл хянан шийдвэрлэж, уг төслийг хэрэгжүүлэх нийт хугацааны хүүгийн төлбөрийг 50 хувийг санхүүжүүлэх зарчмаар ажиллах юм.

Иймд бизнесийн салбарыхан, ялангуяа “Хүнсний аюулгүй байдлын жил”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэдээ хамтран ажиллахыг дахин УРЬЖ байна. 

 

САНГИЙН ЯАМ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН САН

 

© 2010 Монгол Улсын Сангийн Яам