2010.09.06    Даваа
 Нүүр  э-Баланс e-Procurement э-Төсөв э-Тайлан э-Цалин
Skip Navigation Links
Түүхэн замнал
Яамны удирдлагаExpand Яамны удирдлага
Яамны зорилго,зорилт
Байгууллагын бvтэц
Зохион байгуулалтын нэгжExpand Зохион байгуулалтын нэгж
Эдийн засгийн чиг хандлагаExpand Эдийн засгийн чиг хандлага
Эдийн засгийн байдал Expand Эдийн засгийн байдал
Төсөв санхүүExpand Төсөв санхүү
Сайдын тушаал
Хөрөнгө оруулалт хөгжлийн санExpand Хөрөнгө оруулалт хөгжлийн сан
Хууль, журам заавар
Хэлэлцүүлэг
Төсөл, хөтөлбөрExpand Төсөл, хөтөлбөр
Төсвийн төлөвлөгөө


@  

 

 
И-мэйл хаяг:
   
Одоо байгаа зочид: 2
Нийт зочилсон: 900628

Төслийн нэр

 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх,байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл

 

1.      Төслийн танилцуулга: Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” нь 2006 оны 12 сараас хэрэгжиж эхэлсэн ба 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна.

 

2008 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банк нь /JBIC/ Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-тай нэгдсэнээр, нэгдсэн нэг ЖАЙКА нэрийн дор уг төсөл хэрэгжиж байна.  

 

Энэ төсөл нь Монгол Улсын Засгийн газар, арилжааны банкуудаас Монгол улсын хувийн хэвшил, ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжид үзүүлэх дунд ба урт хугацааны зээлийн үйлчилгээг хөгжүүлэх хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Хөгжлийн энэ зорилтыг хангах үүднээс i) шаардлага хангасан хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих, урт хугацаатай зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх; ii) төсөлд оролцогч арилжааны банкуудын байгууллагын чадавхийг дээшлүүлэх; ба iii) Монголбанкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг мөрдүүлэх, хяналт шалгалтыг бэхжүүлэхэд гол зорилго оршино. Мөн түүнчлэн “Хоёр үе шаттай зээлийн төсөл” нь байгаль орчныг хамгаалах давхар зорилготойгоор хэрэгжиж байгаа болно.

 

Төсөлд Голомт банк, Капитрон банк, Төрийн банк, ХААН банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк гэсэн 6 банк зуучлагч санхүүгийн байгууллагын үүрэгтэй оролцож байна.

 

Төслийн нэг аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ нь 10,000-600,000 ам.доллар болон түүнтэй тэнцэх төгрөг байна. Зээлийг эргэн төлөх хугацаа 3-10 жил байна. Дэд төслийн нийт өртгийн 20-иос багагүй хувийг зээлдэгч өөрийн хөрөнгөөс гаргах бөгөөд төсөл нь техник технологийн ба арилжаа, санхүүгийн хувьд найдвартай, эрүүл ахуй, аюулгүй байдал, нүүлгэн шилжүүлэлт, байгаль орчныг хамгаалах стандартад нийцсэн, 13-н хувиас доошгүй хөрөнгө оруулалтын үр өгөөжийн үзүүлэлттэй байна.

 

 

·         Батлагдсан огноо

Төсөл 2006 оны 3-р сарын 28-ны өдөр МУ-ын Их хурлаар батлагдаж зээлийн гэрээ байгуулагдан 2 тал гарын үсэг зурсан.

 

·         Хэрэгжиж дуусах огноо

Төсөл 2010 оны 12-р сарын 31-ний өдөр хэрэгжиж дуусах хуваарьтай.

 

 

 

 

 

 

 

 

·         Төслийн нийт зардал

 

Жижиг, дунд аж ахуйн нэгжид олгох зээлийн нийт хэмжээ 25 сая ам.доллар (2,981,000,000.0 иен) бөгөөд аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ нь 10,000-600,000 ам.доллар болон түүнтэй тэнцэх төгрөг байна. Зээлийг эргэн төлөх хугацаа 3-10 жил байна.

 

Төсөлд хамрагдах аж ахуйн нэгжид заавал тавигдах шаардлага:

 

-       Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулдаг;

-       Хувийн өмч давамгайлсан (51 ба түүнээс дээш хувь нь хувийн хөрөнгө оруулагчийн өмч) аж ахуйн нэгж байх;

-       Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10 хувиар ногдох

-       Үндсэн ажилчдын тоо 50 ба түүнээс бага байх;

-       Дэд зээл олгосон хугацааны туршид жилийн цэвэр үйл ажиллагааны орлогод эзлэх өрийн үйлчилгээний харьцаа 1.3 ба түүнээс их байх;

-       Өмнө авсан, хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, төлбөрийн чадвартай байх. Энэхүү заалтын зорилгоор “хугацаа хэтэрсэн өр” гэдэгт зээл анх авсан өдрөөс хойш төлбөр хийх хугацаа нь нэг (1) буюу түүнээс дээш жилээр хэтэрсэн аж ахуйн нэгжийн зээлийн өрийг ойлгоно.

 

Байгаль орчныг хамгаалах чиглэлийн төслийг зээлийн хүрээнд санхүүжүүлэн хэрэгжүүлэх нь зээлийг Япон Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг нэмэгдүүлсэн бөгөөд жижиг, дунд аж ахуйн нэгжид олгох нийт зээлийн хэмжээ (25 сая ам.доллар)-ын 5 сая ам.долларыг байгаль орчныг хамгаалах чиглэлийн төслийг санхүүжүүлэхэд зориулна. Тухайн байгаль орчныг хамгаалах төсөлд зээл олгох эсэх, зээлийн нөхцөл зэргийг жижиг, дунд аж ахуйн нэгжид олгох зээлтэй адил зуучлагч банкууд шийдвэрлэнэ.

 

·         Салбар:

2009   оны 12-р сарын 31-ний байдлаар санхүүжигдсэн 125 төслүүдийг салбараар нь ангилвал:

     2009 оны 12-р сарын 31-ний байдлаар

Салбар

Төслийн тоо

Төслийн хэмжээ (сая еэн)

Тоо

%

Хэмжээ (сая еэн)

%

1. Хөдөө аж ахуй

2. Үйлдвэрлэл*

3. Барилга

4. Зочид буудал/зоогийн газар, ресторан

5. Эрүүл мэнд, нийгмийн ажил

6. Бусад**

16

75

1

4

10

19

12.8

60.0

0.8

3.2

8.0

15.2

256.3

1,917.8

20.7

59.6

257.4

603.9

8.23

61.56

0.66

1.91

8.26

19.38

Нийт дүн

125

100

3,115.7***

100

* Барилгын материал (хөнгөн блок, тоосго гм), хүнсний бүтээгдэхүүн, тавилга, химийн материал зэргийн үйлдвэрлэл багтана. 

** Уул уурхай, эрдэс баялагийн хайгуул, боловсрол, энерги, тээвэр, хадгалалт зэрэг энд багтана.
***
Эргэн төлөлтөөс хийгдсэн санхүүжилт багтсан болно. Эргэн төлөлтөөс хийгдсэн санхүүжилтийг хасвал нийт санхүүжилт 2,895.49 сая еэн болно.

 

 

 

 

 

 

·         Төслийн удирдагч:

Макото Сунагава

 

·         Төслийн зохицуулагч:

Д.Чимэддагва

 

·         Зээлдэгчид:

2009 оны 12-р сарын 31-ний байдлаар 125 дэд-төсөл төслийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан зээл авсан бөгөөд нийт 29,499,955.83 ам.долларын санхүүжилт хийгдээд байна. Санхүүжигдсэн төслүүдийн хүрээнд 23 дэд төсөл байгаль орчныг хамгаалах Б ангилалд орсон. Капитрон банкны 36, Хаан банкны 32 төсөл, Голомт банкны 28, Төрийн банкны 14, Хас Банкны 6, Анод банкны 2, Худалдаа хөгжлийн банкны 7 дэд төслүүд тус тус санхүүжигджээ. Төслийн Зөвлөх нэгж нийт 135 дэд төслийг банкуудаас хүлээж авснаас 125 төслийг Төслийн удирдах хороогоор баталсан бөгөөд нийт 18 аймгийг хамруулан, 1233 ажлын байрыг шинээр бий болгосон.

 

Төслийн үндсэн санхүүжилт дууссан боловч эргэн төлөлтийн данснаас бага хэмжээгээр зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлж байна.

 

 

  1. Төслийн бүтэц:

 

 

 

 

  1. Төслийн зорилго:

 

(1)        Монгол улсад тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах;

(2)        ЖДҮ-үүдэд урт хугацааны санхүүгийн эх үүсвэр олгох;

(3)        Байгаль орчныг хамгаалах;

(4)        Банк болон ЖДҮ-үүдэд техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх

 

  1. Төслийн хэрэгжилт:

Төслийн зөвлөх нэгж улирал бүр үйл ажиллагааны тайланг англи хэл дээр бэлтгэн Монгол дахь ЖАЙКА-ийн суурин төлөөлөгчид өгдөг ба өдөр тутмын үйл ажиллагааг төслийн Удирдах хороо хянадаг.

 

 

    Төслийн Зөвлөх нэгж

Холбоо барих УТАС/ФАКС: 331844

 

© 2010 Монгол Улсын Сангийн Яам