МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛ ТӨСӨЛ Төсөл хэрэгжүүлэх болсон үндэслэл: 1999-2002 онд ган зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлээс нийт 11.2 сая мал хорогдож манай орны эдийн засагт 333 тэрбум төгрөгийн шууд хохирол учирснаас үүдэн Монгол Улсын Засгийн Газар, Дэлхийн Банк, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын хандивлагч нартай хамтран Монгол орны зах зээлийн судалгааг 2001 оноос эхлэн хийж, энэхүү хүндрэл бэрхшээлийн эсрэг дэлхийн жишигт нийцсэн даатгалын тогтолцоог нэвтрүүлбэл үр дүнтэй байж болохыг тогтоосон. Улмаар өнөөгийн нөхцөлд индекст суурилсан малын даатгалын хэлбэр Монгол Улсын хувьд тохиромжтой эсэхийг тогтоох зорилгоор “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийг газар зүйн бүс бүсийн онцлогийг илэрхийлэхүйц аймгуудыг сонгон туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн. МИД төслийн тухайд: Зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс малчдын амьдралын баталгааг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр Малын индексжүүлсэн даатгал төслийг 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Малын индексжүүлсэн даатгал нь нэгж малчны малын хорогдлоор бус сумын хэмжээнд хорогдсон малын тоог үндэслэн даатгалын хохирол, нөхөн төлбөрийн хувь хэмжээг индексжүүлэн тооцоолдог онцлогтой, Монголд анх удаагаа мал аж ахуйн даатгалын салбарт туршиж байгаа даатгалын шинэ хэлбэр юм. Төсөл хэрэгжих хугацаа: Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хамтран хэрэгжүүлж байгаа энэ төсөл 2005 оны 9 дүгээр сараас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн ба эхний ээлжинд Увс, Баянхонгор, Хэнтий аймгуудад туршилтын журмаар 2009 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Туршилтын явцад тодорхой үр дүнд хүрээд байгаа тул Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциациас шийдвэр гарган төслийн хугацааг дахин нэг жилээр сунгаж, одоогийн байдлаар 2011 он хүртэл хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ. Төслийн санхүүжилт: Туршилтын төслийн санхүүжилтийн эх үүсвэр нь Дэлхийн Банкны ОУХА-ын нийт 7.8 сая ам.долларын /үүнээс 5 сая ам.доллар нь зөвхөн нөхөн төлбөрт олгогдох нөхцөлт зээл/ зээл болон Япон Улсын Засгийн газраас /PHRD/ олгож буй 1.3 сая ам.доллар, “Швейцарийн хөгжлийн агентлаг” олон улсын байгууллагын 600 мянган ам.долларын буцалтгүй тусламжаас бүрдэнэ. Мөн Монгол Улсын Засгийн газраас 322.9 мянган ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа болно. МИД төслийн бүтэц, зохион байгуулалт, оролцогчид: Төслийн зорилго: Зуд турхан, байгалийн гамшигт үзэгдлийн дараа малчдын амжиргаа доройтдог эмзэг байдлыг бууруулж тогтвортой болгох, ингэхдээ зөвхөн даатгалд хамрагдсан малчдад зохих хэмжээний даатгалын нөхөн олговрыг олгож хохирлыг нөхөх, бэлэн мөнгө, мал олгож малчдыг бэлэнчлэх сэтгэлгээнд сургахаас зайлсхийх, даатгалын салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, улмаар даатгалын компаниуд энэхүү өвөрмөц аргачлалаар малыг даатгаж олон улсын жишгийг даган зах зээлийн зарчмаар цаашид хөгжих боломжийг бүрдүүлэх, зуд болон байгалийн гамшгийн үед Засгийн газрын үүрэг ачааг хөнгөвчлөх зорилготой юм. Малын индексжүүлсэн даатгал төслөөс өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудыг тоймлон үзүүлбэл: Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2006, 2007, 2008, 2009 онуудад МИД-ын бүтээгдэхүүний борлуулалтыг дөрвөн удаа хийж, гурав дахь нөхөн төлбөрийг олгоод байгаа болно. Мөн малчдад даатгалын ач холбогдлыг ойлгуулах чиглэлээр олон талт, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд МИД-д хамрагдах малчдын тоо, нөхөн төлбөрийн дансанд төвлөрч буй хураамжийн хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байна. · Малын хорогдлыг тооцоолох үүднээс төсөл хэрэгжиж буй аймгуудад жил бүрийн 6 сард хагас жилийн мал тооллогыг зохион байгуулдаг. Цаашид төслийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зардал, хугацаа хэмнэсэн “Түүвэр судалгааны арга”-ыг нэвтрүүлэхээр 2006 оноос хойш зохион байгуулаад байна. Үүний үр дүнд түүвэр судалгааны аргыг хагас жилийн мал тооллогыг зохион байгуулахад ашиглах бүрэн боломжтой нь батлагдсан бөгөөд 2010 онд төсөл хэрэгжиж байгаа бүх аймагт хагас жилийн мал тооллогыг түүвэр судалгааны аргаар зохион байгуулахаар шийдвэрлээд байна. · 2009 оны байдлаар МИД-ын борлуулалтанд “Бодь даатгал”, “Монгол даатгал”, “Прайм даатгал”, “Түшиг даатгал” гэсэн 4-н даатгалын компани оролцож орон нутагт нийт 290 гаруй төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн МИД-ын хамрагдагсдын нэгдсэн бүртгэл мэдээллийн программ хангамжийг боловсруулан ашиглаж байна. · Орон нутгийн оролцогч талуудад мэдээлэл өгөх зорилгоор “Нүүр тулсан сургалт”-ыг борлуулалтын 3 жил дараалан зохион байгуулсанаар нийт 56-н сумын 28465 малчин өрхийн 27034 өрх буюу 94.9 хувь МИД-ын талаар мэдээлэл ойлголттой болсон байна. 2009 онд Сүхбаатар аймгийн 13 сумын нийт 3599 /54.3 хувь/ малчин өрхөд нүүр тулсан сургалтыг зохион байгуулсан. · МИД-ын 2006, 2007, 2008 онуудад даатгуулсан 3947 малчин өрхөд олгосон нийт нөхөн төлбөр болох 768.7 сая төгрөгийн 265.6 сая төгрөгийг Малын даатгалын нөхөн төлбөрийн данснаас, 149.8 сая төгрөгийг Нөөцийн данснаас, үлдсэн 353.3 сая төгрөгийг Дэлхийн банкны нөхцөлт зээлээс санхүүжүүлсэн байна. Индексжүүлсэн даатгалын хэтийн төлөв: Дэлхийн банк, Засгийн газраас өнгөрсөн хугацааны туршилтын үр дүнд үндэслэн энэхүү даатгалын тогтолцоог цаашид үндэсний хэмжээнд орон даяар нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн бөгөөд ингэхдээ төсөлд хамрагдах аймгуудын тоог жил жилд цөөн тоогоор нэмэх өөрөөр хэлбэл эхний удаад 2010 онд 5 аймаг, 2011 онд 6 аймаг, 2012 онд 6 аймаг гэх мэт шаталсан дарааллаар МИД төсөлд хамрагдах аймгуудын тоог нэмж 2013 он гэхэд үндэсний хэмжээнд мал сүргийг индексжүүлсэн аргаар даатгах тогтолцоог бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Нэгэнт туршилтын төсөл амжилттай хэрэгжсэн учир цаашид энэхүү даатгалын тогтолцоог үндэсний хэмжээнд тогтвортой үргэлжүүлэх бодлогоо тодорхойлон малын даатгалын хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай. Ингэхдээ малын индексжүүлсэн даатгалын тухай бие даасан хууль гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа билээ. Төсөлд хамрагдсан аймгуудад МИД төсөл хэрхэн хэрэгжсэн үр дүнг авч үзвэл: Баянхонгор аймагт: 2006 онд малын индексжүүлсэн даатгалын анхны борлуулалтын үйл ажиллагааг төсөл Баянхонгор аймгийн 20 сумдад оролцогч Монгол, Түшиг даатгалын компаниуд зохион байгуулж 947 малчин өрхийн 116,666 толгой малыг даатгаж, энэ нь нийт малчин өрхийн 8.3 хувь, мал сүргийн 7.5 хувийг эзэлж байв.2007 онд буюу хоёр дахь жилийн борлуулалтын үйл ажиллагааг Баянхонгор аймгийн 20 сумдад оролцогч Монгол, Бодь, Түшиг даатгалын компаниуд зохион байгуулж 1708 малчин өрхийн 238,761 толгой малыг даатгалд хамруулсан нь нийт малчин өрхийн 14.8 хувь, мал сүргийн 12.7 хувийг эзэлж байна2008 онд буюу гурав дахь жилийн борлуулалтын үйл ажиллагааг Баянхонгор аймгийн 20 сумдад Монгол, Бодь, Түшиг, Прайм даатгалын компаниуд зохион байгуулж 1903 малчин өрхийн 270,460 толгой малыг даатгалд хамруулсан нь нийт малчин өрхийн 16.4 хувь, мал сүргийн 11,8 хувийг эзэлж байна. 2009 онд буюу дөрөв дэх удаагийн борлуулалтын үйл ажиллагааг Баянхонгор, аймгийн 20 сумдад 4 даатгалын компани зохион байгуулж 2443 малчин өрхийн 444,943 толгой малыг даатгалд хамруулсан нь нийт малчин өрхийн 21,1 хувийг, мал сүргийн 16,8 хувийг эзэлж байна. Энэ онд нүүр тулсан сургалтыг багийн засаг дарга, орон нутгийн удирлагуудаар хийлгэсэн болно. Баянхонгор аймгийн үр дүнгийн үзүүлэлтийг он тус бүрээр харуулбал: Увс аймагт: 2006 онд малын индексжүүлсэн даатгалын анхны борлуулалтын үйл ажиллагааг Увс аймгийн 18 сумдад оролцогч Монгол, Прайм, Түшиг даатгалын компаниуд зохион байгуулж 1195 малчин өрхийн 142,228 толгой малыг даатгаж, энэ нь нийт малчин өрхийн 11.9 хувийг, мал сүргийн 7.0 хувийг эзэлж байв. 2007 онд буюу хоёр дахь жилийн борлуулалтын үйл ажиллагааг Увс аймгийн 18 сумдад оролцогч Монгол, Бодь, Түшиг, Прайм даатгалын компаниуд зохион байгуулж 1431 малчин өрхийн 145,801 толгой малыг даатгалд хамруулсан нь нийт малчин өрхийн 13.7 хувь, малын 6.0 хувийг эзэлж байна. 2008 онд буюу гурав дахь жилийн борлуулалтын үйл ажиллагааг Увс аймгийн 18 сумдад зохион байгуулж 1391 малчин өрхийн 142,607 толгой малыг даатгалд хамруулсан нь нийт малчин өрхийн 13.7 хувь, мал сүргийн 5.4 хувийг эзэлж байна. 2009 онд буюу дөрөв дэх удаагийн борлуулалтын үйл ажиллагааг Увс аймгийн 18 сумдад оролцогч 4 даатгалын компани зохион байгуулж 1862 малчин өрхийг даатгалд хамруулсан нь нийт малчин өрхийн 18,8% хувийг эзэлж байна. Энэ онд нүүр тулсан сургалтыг багийн засаг дарга, орон нутгийн удирлагуудаар хийлгэсэн болно. Увс аймгийн үр дүнгийн үзүүлэлтийг он тус бүрээр харуулбал: Хэнтий аймагт: 2006 онд малын индексжүүлсэн даатгалын анхны борлуулалтын үйл ажиллагааг төсөл Хэнтий аймгийн 17 сумдад оролцогч Монгол, Прайм, Түшиг даатгалын компаниуд зохион байгуулж 280 малчин өрхийн 33,325 толгой малыг даатгаж, энэ нь нийт малчин өрхийн 4.0 хувь, мал сүргийн 1.9 хувийг эзэлж байв. 2007 онд буюу хоёр дахь жилийн борлуулалтын үйл ажиллагааг Хэнтий аймгийн 17 сумдад оролцогч Монгол, Бодь, Түшиг, Прайм даатгалын компаниуд зохион байгуулж 566 малчин өрхийн 53,091 толгой малыг даатгалд хамруулсан нь нийт малчин өрхийн 8.0 хувь, мал сүргийн 2.8 хувийг эзэлж байна. 2008 онд буюу гурав дахь жилийн борлуулалтын үйл ажиллагааг Хэнтий аймгийн 17 сумдад зохион байгуулж 753 малчин өрхийн 80,556 толгой малыг даатгалд хамруулсан нь нийт малчин өрхийн 10.4 хувь, мад сүргийн 3.6 хувийг эзэлж байна. 2009 онд буюу дөрөв дэх удаагийн борлуулалтын үйл ажиллагааг Хэнтий аймгийн 17 сумдад 4 даатгалын компани зохион байгуулж 1076 малчин өрхийг даатгалд хамруулсан нь нийт малчин өрхийн 14,5 хувийг эзэлж байна. Энэ онд нүүр тулсан сургалтыг багийн засаг дарга, орон нутгийн удирлагуудаар хийлгэсэн болно. Хэнтий аймгийн үр дүнгийн үзүүлэлтийг он тус бүрээр харуулбал: Сүхбаатар аймаг: · 2009 оноос Сүхбаатар аймгийн нийт 13 сумдад Монгол, Бодь, Түшиг, Прайм даатгалын компаниуд борлуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж 273 малчин өрхийн 47,257 толгой малыг даатгалд хамруулсан нь аймгийн нийт малчин өрхийн 4.1 хувь, мал сүргийн 3.1 хувийг эзэлж байна. МИД-ын нүүр тулсан сургалт, сурталчилгааг зөвлөх байгууллагын сургагч багш нар зохион байгуулж, 3599 малчин өрхөд хүрч нүүр тулсан сургалт зохион байгуулсан нь аймгийн нийт малчин өрхийн 54.3 хувийг эзэлж байна. Сүхбаатар аймгийн үр дүнгийн үзүүлэлтийг он тус бүрээр харуулбал: Төсөл хэрэгжүүлэх нэгж Хаяг: Малын индексжүүлсэн даатгал Төсөл хэрэгжүүлэх нэгж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, “Виста оффис” #301 Утас: +976-11-70112005 Факс: +976-11-70112006 Е-mail: info@iblip.mn Web: www.iblip.mn
МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛ ТӨСӨЛ
Төсөл хэрэгжүүлэх болсон үндэслэл:
1999-2002 онд ган зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлээс нийт 11.2 сая мал хорогдож манай орны эдийн засагт 333 тэрбум төгрөгийн шууд хохирол учирснаас үүдэн Монгол Улсын Засгийн Газар, Дэлхийн Банк, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын хандивлагч нартай хамтран Монгол орны зах зээлийн судалгааг 2001 оноос эхлэн хийж, энэхүү хүндрэл бэрхшээлийн эсрэг дэлхийн жишигт нийцсэн даатгалын тогтолцоог нэвтрүүлбэл үр дүнтэй байж болохыг тогтоосон. Улмаар өнөөгийн нөхцөлд индекст суурилсан малын даатгалын хэлбэр Монгол Улсын хувьд тохиромжтой эсэхийг тогтоох зорилгоор “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийг газар зүйн бүс бүсийн онцлогийг илэрхийлэхүйц аймгуудыг сонгон туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн.
МИД төслийн тухайд:
Зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс малчдын амьдралын баталгааг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр Малын индексжүүлсэн даатгал төслийг 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Малын индексжүүлсэн даатгал нь нэгж малчны малын хорогдлоор бус сумын хэмжээнд хорогдсон малын тоог үндэслэн даатгалын хохирол, нөхөн төлбөрийн хувь хэмжээг индексжүүлэн тооцоолдог онцлогтой, Монголд анх удаагаа мал аж ахуйн даатгалын салбарт туршиж байгаа даатгалын шинэ хэлбэр юм.
Төсөл хэрэгжих хугацаа:
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хамтран хэрэгжүүлж байгаа энэ төсөл 2005 оны 9 дүгээр сараас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн ба эхний ээлжинд Увс, Баянхонгор, Хэнтий аймгуудад туршилтын журмаар 2009 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Туршилтын явцад тодорхой үр дүнд хүрээд байгаа тул Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банкны Олон улсын хөгжлийн ассоциациас шийдвэр гарган төслийн хугацааг дахин нэг жилээр сунгаж, одоогийн байдлаар 2011 он хүртэл хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ.
Төслийн санхүүжилт:
Туршилтын төслийн санхүүжилтийн эх үүсвэр нь Дэлхийн Банкны ОУХА-ын нийт 7.8 сая ам.долларын /үүнээс 5 сая ам.доллар нь зөвхөн нөхөн төлбөрт олгогдох нөхцөлт зээл/ зээл болон Япон Улсын Засгийн газраас /PHRD/ олгож буй 1.3 сая ам.доллар, “Швейцарийн хөгжлийн агентлаг” олон улсын байгууллагын 600 мянган ам.долларын буцалтгүй тусламжаас бүрдэнэ. Мөн Монгол Улсын Засгийн газраас 322.9 мянган ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа болно.
МИД төслийн бүтэц, зохион байгуулалт, оролцогчид:
Төслийн зорилго:
Зуд турхан, байгалийн гамшигт үзэгдлийн дараа малчдын амжиргаа доройтдог эмзэг байдлыг бууруулж тогтвортой болгох, ингэхдээ зөвхөн даатгалд хамрагдсан малчдад зохих хэмжээний даатгалын нөхөн олговрыг олгож хохирлыг нөхөх, бэлэн мөнгө, мал олгож малчдыг бэлэнчлэх сэтгэлгээнд сургахаас зайлсхийх, даатгалын салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, улмаар даатгалын компаниуд энэхүү өвөрмөц аргачлалаар малыг даатгаж олон улсын жишгийг даган зах зээлийн зарчмаар цаашид хөгжих боломжийг бүрдүүлэх, зуд болон байгалийн гамшгийн үед Засгийн газрын үүрэг ачааг хөнгөвчлөх зорилготой юм.
Малын индексжүүлсэн даатгал төслөөс өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудыг тоймлон үзүүлбэл:
Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2006, 2007, 2008, 2009 онуудад МИД-ын бүтээгдэхүүний борлуулалтыг дөрвөн удаа хийж, гурав дахь нөхөн төлбөрийг олгоод байгаа болно. Мөн малчдад даатгалын ач холбогдлыг ойлгуулах чиглэлээр олон талт, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд МИД-д хамрагдах малчдын тоо, нөхөн төлбөрийн дансанд төвлөрч буй хураамжийн хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байна.
· Малын хорогдлыг тооцоолох үүднээс төсөл хэрэгжиж буй аймгуудад жил бүрийн 6 сард хагас жилийн мал тооллогыг зохион байгуулдаг. Цаашид төслийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх зардал, хугацаа хэмнэсэн “Түүвэр судалгааны арга”-ыг нэвтрүүлэхээр 2006 оноос хойш зохион байгуулаад байна. Үүний үр дүнд түүвэр судалгааны аргыг хагас жилийн мал тооллогыг зохион байгуулахад ашиглах бүрэн боломжтой нь батлагдсан бөгөөд 2010 онд төсөл хэрэгжиж байгаа бүх аймагт хагас жилийн мал тооллогыг түүвэр судалгааны аргаар зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
· 2009 оны байдлаар МИД-ын борлуулалтанд “Бодь даатгал”, “Монгол даатгал”, “Прайм даатгал”, “Түшиг даатгал” гэсэн 4-н даатгалын компани оролцож орон нутагт нийт 290 гаруй төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн МИД-ын хамрагдагсдын нэгдсэн бүртгэл мэдээллийн программ хангамжийг боловсруулан ашиглаж байна.
· Орон нутгийн оролцогч талуудад мэдээлэл өгөх зорилгоор “Нүүр тулсан сургалт”-ыг борлуулалтын 3 жил дараалан зохион байгуулсанаар нийт 56-н сумын 28465 малчин өрхийн 27034 өрх буюу 94.9 хувь МИД-ын талаар мэдээлэл ойлголттой болсон байна. 2009 онд Сүхбаатар аймгийн 13 сумын нийт 3599 /54.3 хувь/ малчин өрхөд нүүр тулсан сургалтыг зохион байгуулсан.
· МИД-ын 2006, 2007, 2008 онуудад даатгуулсан 3947 малчин өрхөд олгосон нийт нөхөн төлбөр болох 768.7 сая төгрөгийн 265.6 сая төгрөгийг Малын даатгалын нөхөн төлбөрийн данснаас, 149.8 сая төгрөгийг Нөөцийн данснаас, үлдсэн 353.3 сая төгрөгийг Дэлхийн банкны нөхцөлт зээлээс санхүүжүүлсэн байна.
Индексжүүлсэн даатгалын хэтийн төлөв:
Дэлхийн банк, Засгийн газраас өнгөрсөн хугацааны туршилтын үр дүнд үндэслэн энэхүү даатгалын тогтолцоог цаашид үндэсний хэмжээнд орон даяар нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн бөгөөд ингэхдээ төсөлд хамрагдах аймгуудын тоог жил жилд цөөн тоогоор нэмэх өөрөөр хэлбэл эхний удаад 2010 онд 5 аймаг, 2011 онд 6 аймаг, 2012 онд 6 аймаг гэх мэт шаталсан дарааллаар МИД төсөлд хамрагдах аймгуудын тоог нэмж 2013 он гэхэд үндэсний хэмжээнд мал сүргийг индексжүүлсэн аргаар даатгах тогтолцоог бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Нэгэнт туршилтын төсөл амжилттай хэрэгжсэн учир цаашид энэхүү даатгалын тогтолцоог үндэсний хэмжээнд тогтвортой үргэлжүүлэх бодлогоо тодорхойлон малын даатгалын хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай. Ингэхдээ малын индексжүүлсэн даатгалын тухай бие даасан хууль гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа билээ.
Төсөлд хамрагдсан аймгуудад МИД төсөл хэрхэн хэрэгжсэн үр дүнг авч үзвэл:
Баянхонгор аймагт:
Баянхонгор аймгийн үр дүнгийн үзүүлэлтийг он тус бүрээр харуулбал:
Увс аймагт:
Увс аймгийн үр дүнгийн үзүүлэлтийг он тус бүрээр харуулбал:
Хэнтий аймагт:
Хэнтий аймгийн үр дүнгийн үзүүлэлтийг он тус бүрээр харуулбал:
Сүхбаатар аймаг:
· 2009 оноос Сүхбаатар аймгийн нийт 13 сумдад Монгол, Бодь, Түшиг, Прайм даатгалын компаниуд борлуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж 273 малчин өрхийн 47,257 толгой малыг даатгалд хамруулсан нь аймгийн нийт малчин өрхийн 4.1 хувь, мал сүргийн 3.1 хувийг эзэлж байна. МИД-ын нүүр тулсан сургалт, сурталчилгааг зөвлөх байгууллагын сургагч багш нар зохион байгуулж, 3599 малчин өрхөд хүрч нүүр тулсан сургалт зохион байгуулсан нь аймгийн нийт малчин өрхийн 54.3 хувийг эзэлж байна.
Сүхбаатар аймгийн үр дүнгийн үзүүлэлтийг он тус бүрээр харуулбал:
Төсөл хэрэгжүүлэх нэгж
Хаяг: Малын индексжүүлсэн даатгал
Төсөл хэрэгжүүлэх нэгж,
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Чингисийн өргөн чөлөө 17, “Виста оффис” #301
Утас: +976-11-70112005
Факс: +976-11-70112006
Е-mail: info@iblip.mn
Web: www.iblip.mn