АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөр Монгол Улсын Засгийн Газар АХБ болон Япон улсын Засгийн Газраас нийт 110 сая ам долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг 2009 оны 6 дугаар сард хийсэн. Хэлэлцээрт зээлийн нөхцлийг харилцан тохирсон ба Монгол улс нийгмийн салбарт 12 бодлогын шинэчлэл хийхээр тохирсон бөгөөд эхний санхүүжилтийн нөхцлийг биелүүлсний үндсэн дээр 40 сая ам долларыг АХБ-наас, 20 сая ам долларыг ЖАЙКА-аас 2009 оны 8 сард хүлээн аваад байгаа ба үлдэгдэл 20 сая ам долларыг АХБ-с 2009 оны 12 сард, 30 сая ам долларыг ЖАЙКА-с 2010 оны 4 сард тус тус хүлээн авахаар тохирсон. Зээлийн нөхцлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АХБ-ны дэмжлэгтэй Техник туслалцааны төслийг 2009 оны 8 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Хэрэгжүүлэгч байгууллага нь Сангийн яам бөгөөд Хөтөлбөрийн Удирдах хороо ба Дэмжлэг үзүүлэх нэгжийг Сангийн сайдын 2009 оны 152 тоот тушаалаар байгуулсан ба зээлийн нөхцлүүдийн биелэлтийг хангах үүднээс гүйцэтгэгч байгууллагуудын оролцоог хангах, зохицуулах, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг дэмжих үндсэн үүрэгтэй юм. Удирдах хорооны даргаар СЯ-ны ТНБД Д.Баттөр ажиллаж байна. Хөтөлбөрийн Удирдах хороо нийт 3 удаа хуралдсан бөгөөд зээлийн нөхцлүүдийн хэрэгжилтийг тухай бүр үнэлж, хэрэгжилтийг эрчимжүүлэх зөвлөмжийг гарган, биелэлтийг хянан ажиллаж байна. Зээлийн нөхцлүүдийг хэрэгжүүлэхээр НХХЯ дээр 3, ЭМЯ дээр 3, ЗТБХБЯ дээр 1, УБ хотын ЗДТГ дээр 1 нийт 8 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хөтөлбөрийн зээлийн хэлэлцээрт заасны дагуу Монгол улс нийгмийн салбарт хийхээр тохирсон 12 бодлогын шинэчлэл хэрэгжилт 82,4%-тай явж байна. Бодлогын арга хэмжээний нийт 17 нөхцлөөс 14 нь биелсэн.
АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөр
Монгол Улсын Засгийн Газар АХБ болон Япон улсын Засгийн Газраас нийт 110 сая ам долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг 2009 оны 6 дугаар сард хийсэн. Хэлэлцээрт зээлийн нөхцлийг харилцан тохирсон ба Монгол улс нийгмийн салбарт 12 бодлогын шинэчлэл хийхээр тохирсон бөгөөд эхний санхүүжилтийн нөхцлийг биелүүлсний үндсэн дээр 40 сая ам долларыг АХБ-наас, 20 сая ам долларыг ЖАЙКА-аас 2009 оны 8 сард хүлээн аваад байгаа ба үлдэгдэл 20 сая ам долларыг АХБ-с 2009 оны 12 сард, 30 сая ам долларыг ЖАЙКА-с 2010 оны 4 сард тус тус хүлээн авахаар тохирсон.
Зээлийн нөхцлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АХБ-ны дэмжлэгтэй Техник туслалцааны төслийг 2009 оны 8 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Хэрэгжүүлэгч байгууллага нь Сангийн яам бөгөөд Хөтөлбөрийн Удирдах хороо ба Дэмжлэг үзүүлэх нэгжийг Сангийн сайдын 2009 оны 152 тоот тушаалаар байгуулсан ба зээлийн нөхцлүүдийн биелэлтийг хангах үүднээс гүйцэтгэгч байгууллагуудын оролцоог хангах, зохицуулах, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг дэмжих үндсэн үүрэгтэй юм. Удирдах хорооны даргаар СЯ-ны ТНБД Д.Баттөр ажиллаж байна.
Хөтөлбөрийн Удирдах хороо нийт 3 удаа хуралдсан бөгөөд зээлийн нөхцлүүдийн хэрэгжилтийг тухай бүр үнэлж, хэрэгжилтийг эрчимжүүлэх зөвлөмжийг гарган, биелэлтийг хянан ажиллаж байна. Зээлийн нөхцлүүдийг хэрэгжүүлэхээр НХХЯ дээр 3, ЭМЯ дээр 3, ЗТБХБЯ дээр 1, УБ хотын ЗДТГ дээр 1 нийт 8 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Хөтөлбөрийн зээлийн хэлэлцээрт заасны дагуу Монгол улс нийгмийн салбарт хийхээр тохирсон 12 бодлогын шинэчлэл хэрэгжилт 82,4%-тай явж байна. Бодлогын арга хэмжээний нийт 17 нөхцлөөс 14 нь биелсэн.